ХЭРХЭН НАМБАЛАГ ӨТЛӨХ ВЭ?

ХЭРХЭН НАМБАЛАГ ӨТЛӨХ ВЭ?

Амьдрал балчир залуу, дунд болон “Бурхан минь, та ануухан харагдаж байна” нас гэсэн гурван шатлалтай юм гэж хүү Стийв маань дандаа хэлдэгсэн.
Та хүссэн ч, хүсээгүй ч амьдралын тэр гуравдугаар шатанд хүрнэ. Гол асуудал бол манай дэлхийн хүмүүс шинэ зүйлийг үнэлж, хуучин юмыг хаядагт оршино. Гэвч энэ бол Бурханы харах өнцөг биш. Бидний ахмад насанд зориулсан амлалтууд Түүнд бас бий. Тэр айлдахдаа “Та нарыг өндөр настай болсон ч Би байсаар байна. Үс буурал болсон ч Би авч явах болно. Би хийсэн, Би тээнэ. Би түшиж яваад, аварна” гэжээ. (Исаиа 46:4)
Та ахмад насандаа яаж намбалаг амьдрах вэ? Бурханы нигүүлслээр тэгж чадна!
1. Хог новшоос сал. Атаа жөтөөрхлөө хая. Учир нь тэр бүхэн таны эрч хүчийг сорно. Өнгөрсөнтэйгөө эвлэрээд урагш тэмүүл.
2. Нас тань явах тусам Бурханы нүдэнд та үнэ цэнтэй хэвээр гэдгээ ухаар. Эзэн итгэгч биднийг Түүний биеийн нэг хэсэг гэжээ. Тэр “Бүр мөхөс мэт санагдах эрхтэн харин ч биед илүү хэрэгтэй байдаг.” гэж айлдсан. (1Коринт 12:22)
3. Амьдралынхаа туршлагаа талархалтайгаар хүлээн зөвшөөр. Сурсан зүйлсээ хуваалц. Залуу хүмүүс гуйгаагүй л бол зөвлөгөөг ойшоодоггүй ч тэд туршлагыг харин үнэлдэг шүү.
4. Үргэлжлүүлэн үйлчил. Олон хүн ахмад насыг бусдад үйлчлэх насны төгсгөл гэж үздэг. Тэгээд амралт ба “өөртөө цаг гаргах” амьдралын үе эхэллээ гэж боддог. Гэвч Дуулал 92-р бүлэгт ингэж бичсэн байна: “Зөвт хүн ... хөгширсөн ч жимс гарна”.
5. Бурхан хэлсэн үгэндээ үнэнч гэдгийг зөвшөөр. Бурхан танд амьдралын чинь туршид үнэнч байсаар ирсэн биш гэж үү? Тэр одоо үнэнч байхаа болих гээгүй. Исаиа 41:10 эшлэлийн үг үнэн хэвээр. “Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ, чамд үнэхээр тусална. Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ.”  Нигүүлсэл, Бурханы нигүүлсэл бидний ахмад насанд зайлшгүй хэрэгтэй зүйл билээ.