БУРХАНЫ ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ

БУРХАНЫ ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ

Библи Колоссай номын 3-р бүлэгт Бурханы хүссэн долоон чанарыг: “... та нар ... өмс” гэж бидэнд хандан хэлсэн. Хэрэв өмсөж чадвал бүрэн хувцаслах буюу өмд, банзал, бүс, цамц, гутал, мөн гадуураа хүрэм юм уу дээл бүгдийг нь өмссөнтэй адил болно гэжээ. Тэр нь хамгийн дээд зэргийн чанартай хувцас юм!
Жагсаалтын нэгдүгээрт өрөвч зүрх байна. Энэ бол цээж зүрхэн тушаа өмсдөг юм учраас цамц болно. Зүрх сэтгэл өрөвч байдлаар дүүрэн бол бид эргэн тойрны хүмүүст, эхлээд гэр бүлдээ, мөн тусламж хүссэн бусад хүмүүст гараа сунгаана.
Хоёрдугаарт энэрэл байна. Бусдад тус хүргэхээр бид хөлөөрөө явж очдог тул энэрэл нь бидний өмд юм уу банзал байна гэсэн үг.
Хэрэв энэрэл нь өмд буюу банзал бол түүнийг барьж тогтоодог бүс бол тэвчээр юм! Тэвчээр байвал бид хариу талархдаггүй хүмүүст ч гэсэн үргэлжлүүлээд энэрэлтэй хандах нигүүлслээр дүүрэн байна.
Даруу зан бол гутал байх нь дамжиггүй, учир нь гутлыг газарт хамгийн ойрхон өмсдөг. Даруу зангийн гутал бол биднийг илүү хөөрхийлөлтэй, зовлонтой хүмүүст туслахаар хүргэж өгнө.
Гоё чимэглэлд дөлгөөн занг зүүгээд үз. Тийм ч гялтгар биш ч үнэхээр чамин эд шүү. Петр “Гоёл чинь ... гадна талынх бүү байг. Харин ... дөлгөөн ба даруу сүнсний мөхөшгүй чанараар гоё. Энэ нь Бурханы өмнө асар үнэтэй болой” гэж хэлсэн. (1Петр 3:3-4)
Зургадугаар хэрэглэл бол уучлал. Миний бодлоор тэр бол малгай. Учир нь уучлал гэдэг нь юуны түрүүнд тархиндаа гаргадаг шийдвэр, дараа нь зүрхнээс гарах сэтгэл хөдлөл болдог.
Тэгвэл хүйтнээс биднийг дулаацуулах дээл юу вэ? Библи сударт хэлэхдээ “Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр нь төгс төгөлдрийн хэлхээ холбоос юм.” гэжээ. (Колосай 3:14) Хайр үнэндээ халуун дулааныг цацруулдаг юм.
Та санал нэгдэхгүй гэж үү? Өрөвч зүрх, энэрэл, тэвчээр, даруу зан, дөлгөөн зан, уучлал болон хайрыг бүгдийг нь өмссөн хүн ямар ч нөхцөл байдалд бэлэн, аятайхан хувцасласан байна! Тэгвэл Бурханы хувцсыг одоо авцгаая!