ЗОВЛОНГИЙН ЦАГТ ХОРГОДОХ ГАЗАР

ЗОВЛОНГИЙН ЦАГТ ХОРГОДОХ ГАЗАР

Та дэлхийн аль нэг орон руу ажлын томилолтоор явах үе гардаг биз дээ. Өнөө цагт янз бүрийн улс орныг айлчлахад аюултай бүс гэх анхааруулга байсхийгээд гардаг болжээ. Явах шаардлагатай болохоор онгоцондоо суухаар нисэх буудал руу очтол тэнд тэсрэх бөмбөг тавьсан гээд бөөн сандрал, хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байх дүр зураг хэвийн болж. Хэрэв та гадагшаа байнга аялдаг бол аюулгүй байдлын улмаас төмөр хайгчаар биеэ шалгуулах, ачаа тээшийг чинь аюулгүй албаны ноход шинших зэрэгт дассан байгаа байлгүй. Өнөөгийн дэлхийд алан хядах үйл ажиллагаа ихэссэн гэдэг бодит үнэнийг бид хүссэн ч хүсээгүй ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
Тэгвэл үүнд яаж хандах ёстой вэ? Бурхан Өөрт нь итгэн найдагчдад санаа тавьдаг гэсэн амлалтаас бид урьд урьдынхаас ч илүү зуурах учиртай. Энэ амлалт Библид буйг олж унших нь хангалтгүй. Харин энэ найдвар таны зүрхэнд, таны нэг хэсэг болсон буйд анхаарах хэрэгтэй.
Библи судрын Хуучин Гэрээнд “Нахум” гэдэг нэртэй жижигхэн ном байдаг. Тэр номд Ойрх Дорнодын Ниневе гэдэг хотын оршин суугчид ямар харгис гэмтэй байсан тухай Нахум эш үзүүлэгч бичсэн юм. Ингээд Нахумаар дамжуулан Бурхан тэднийг устган сүйрүүлэх тухай сануулга өгч. Уншихад тийм ч сайхан үйл явдалтай ном биш. Дайны сэдэвтэй кинонд гардаг шиг алаан хядааныг нарийн тодорхой дүрслэн бичсэн ном юм.
Тэгтэл тэр бүх муу муухай мэдээний яг голд нь Библийн хамгийн гайхамшигтай сайхан амлалтын нэг байх юм. Нахум 1:7 эшлэлд: “ЭЗЭН бол сайн. Зовлон шаналангийн өдөр Тэрээр бат бэхлэлт болдог. Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэрээр хамгаалдаг” хэмээсэн байдаг.
Бурхан бол сайн Бурхан. Та Түүнтэй хувьчилсан харилцаатай байхын цагт та зовлонгийн өдөр нуугдах хоргодох газартай боллоо гэсэн үг. Та аюулгүй оромж, ариун газар, амгалан газар, нөмөр нөөлөгтэй болсон гэсэн үг. Дуулал номын 91-р бүлэгт эм тахиа бяцхан дэгдээхийнүүдээ хамгаалж буй дүр зурагт би их дуртай. “Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно. Түүний итгэмж нь бамбай хийгээд бэхлэлт юм” (Дуулал 91:4)
Өнөө цагт бид аймшигтай ертөнц дэлхийд амьдарч байгаа нь үнэн. Гэвч “Өөрт нь хоргоддог хүмүүсийг ... хамгаалдаг” Бурхан танд байгааг үргэлж санаарай.