БУРХАН БОЛ САЙН НЯГТЛАН

БУРХАН БОЛ САЙН НЯГТЛАН

Бүхэл бүтэн 74 жил Бурханд үйлчилсэн миний аав анх 1930-аад оны хүнд үед сургаал номлож эхэлсэн юм. Тэр үед улс орон хямралд унаж, мөнгө олоход тун бэрх байжээ. Аав маань жижигхэн сүмийн пастор болоход тэр чуулганд ганцхан ажилтай хүн байв. Гэтэл өнөөх хүн удахгүй ажлаасаа халагдаж.
Аав надад ярьж өгсөн юм –Нэг өдөр аав маань маш чухал захидал шуудангаар явуулах хэрэгтэй болж. Тэр өдөр л илгээхгүй бол болохгүй ч тухайд үед түүнд шуудангийн марк худалдан авах гурван мөнгө ч байсангүй. Тэр үед шуурхай захидлыг гурван мөнгөөр илгээх боломжтой байж л дээ.
Тэгтэл өглөө нь шуудан хүргэгч найзаас нь хаягласан нэг захидал авчирсан гэнэ. Дугтуйд гурван мөнгөний үнэтэй марк хийчихсэн байсан гэдэг. Тухайн марк ямар учиртайг ч захидалд дурдаагүй гэнэ. Гэсэн ч аавд маань шуудангийн марк хэрэгтэй болохыг Эзэн хэдэн өдрийн өмнө мэдэж байсан хэрэг. Тэгээд аавын найзын сэтгэлд үгээ хэлж захидал дотор тэр маркийг хийлгэсэн юм.
Бас нэг удаа маш чухал өөр нэг зүйлд арван мөнгө хэрэгтэй болсныг аав дурсдаг. Аравхан мөнгө мөртлөө аавд маань тэр нь байсангүй. Дахиад л захидал ирж, дотор нь арван мөнгөний өртөгтэй зоос хийчихсэн байжээ. Аав маань үргэлж “Эзэн Өөрийн хүүхдүүддээ ямар сайн ханддаг гээч!” гэж уулга алддаг байж билээ.
Туулсан амьдралынхаа тухай аав бидэнд ярьж өгсөнд үнэхээр баяртай байдаг. Яагаад гэхээр Бурханыг ямар сайн нягтлан болохыг бидэнд сургамжилдаг. Аливаа цаг мөчид Тэр танд яг хэдэн төгрөг буйг, мөн танд хэд хэрэгтэйг сайн мэддэг. Түүний данс үргэлж шинэчлэгдсэн байдаг. Та хэрэгцээгээ гуйж залбирах нь Түүнд гэнэтийн, гайхмаар зүйл огтхон ч биш. Библид “...Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг” гэсэн. (Матай 6:8) Тэрээр эрт дээр үед хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангадаг байсан бол өнөө цагт ч бидний хэрэгцээг хангана гэдэгт та баттай итгэж болно.
Давид хаан Дуулал номын 22-р бүлэгт ингэж бичжээ. “Эцэг өвгөд маань Танд итгэсэн... Тэд Тан уруу хашхирч, аврагдаж байв. Тэд Танд итгэсэн бөгөөд ичгүүрт унасангүй.” (Дуулал 22:4-5) Өнөөдөр бид ч бас тийм билээ.
Та Бурхан өөр хүмүүсийн залбиралд хариулсан. Харин минийхэд хариулах үгүйг мэдэхгүй л юм гэж бодож болох. Тэгвэл Түүнээс гуйн залбираад л үз. Учир нь таныг гуйхаас ч өмнө Тэр танд юу хэрэгтэйг мэддэг билээ.