ХЭН ТА НАРТ СААД БОЛОВ?

ХЭН ТА НАРТ СААД БОЛОВ?

Зола Бадд бол хөл нүцгэн өсвөрийн тамирчин гэдгээр 1980-аад оны эхэнд хөнгөн атлетикийн тавцанд алдаршсан нэгэн. Тэр жил Зола эмэгтэйчүүдийн дундын зайн гүйлтийн тэмцээнд хэд хэд удаа дээд амжилт эвдсэн юм. Өмнөд Африкт төрсөн тэр 1984 оны Лос Анжелесийн Олимпийн тоглолтын 3000 метрийн гүйлтэд Их Британи улсыг төлөөлөхийн тулд Британийн иргэншил авчээ.
Америкийн тамирчин Мери Деккер-Сленийг тус тэмцээний аварга болно гэж хүн болгон үзэж байжээ. Мөн Баддыг ч гэсэн алтын төлөө тэмцэхийг бүгд хүлээж байлаа. Харин энэ тэмцээн бол Лос Анжелесийн Олимпийн болоод бүх цаг үеийн тоглолтын хамгийн өргөлтөд үйл явдалтай тэмцээн болсон юм.
Гүйлтийн зайн тэн хагас буюу 1700 метрийн тэмдэгт хүрч байхдаа Бадд болон Деккер-Слени нар хоорондоо шүргэлцсэн ч үргэлжлүүлэн гүйцгээв. Тэгээд хэдхэн алхмын дараа тэд дахин мөргөлдөв. Деккер-Слени хадаастай гутлаараа Баддын баруун шагайг шүргээд, баруун гуяас зуураад дотуур талбай руу цөмрөн унав. Бадд бүдэрсэн боловч тэнцвэрээ олоод, хэдийгээр зүрх зориг мохсон нь илэрхий ч, гүйлтээ үргэлжлүүлжээ. Нүдэндээ нулимстай Деккер-Сленийг гүйлтийн замын хажуугаас өргөн авч явахад, харин Бадд барианд 7-рт орж ирсэн юм.
Энэ түүхийг сонсох бүртээ би Галат номын 5-р бүлгийн нэгэн эшлэлийг санадаг юм. Тэнд залуухан Христитгэгчид сүм чуулганд болсон нэгэн асуудлын улмаас сүнслэг өсөлтийн замаасаа гарч байсан тийм нөхцөл үүсчээ. Тэгээд элч Паул тэднээс “Та нар сайн гүйж байсан. Хэн та нарыг үнэнд дуулгавартай байхад чинь саад болсон бэ?” гэж асуужээ. (Галат 5:7)
Бид тэдгээр Галат хотын сүмийнхэнтэй нэлээд адил. Аливаа юманд яаж хандсаныг маань хэн нэгэн шүүмжлэх төдийд л бид барьж байсан багажаа хаяад ажлаа орхиход хүрдэг. Паул Галатынханд хэлсэн шиг бидэнд ч бас “Та нар сайн гүйж байсан. Хэн та нарт саад болсон бэ?” гэж хэлэх байсан байх. Та нарыг хэн гомдоож шархлуулснаас үл хамаарч, энэ бол няцах шалтгаан биш. Зүрхээ чангал.


Босож ирээд, биеэ засаад, тэгээд үргэлжлүүлэн гүйгээрэй.