НИЙТ ХЭДЭН ОД БАЙДАГ ВЭ?

НИЙТ ХЭДЭН ОД БАЙДАГ ВЭ?

Манай эриний 125 онд амьдарч байсан Хипарк (Hipparchas) гэгч нэртэй хүн тэнгэрт буй оддын тоог гаргахаар шийдэж гэнэ. Тэгээд тоолж үзээд 1022 од байна гэж дүгнэв. Гэтэл түүнээс хойш далан таван жилийн дараа Птолемей (Ptolemy) гэгч өөр нэг хүн 4 од шинээр нээж, нийт 1026 од байна гэж зарласан юм. Сонирхолтой нь, Птолемейг төрөхөөс 2700 жилийн өмнө бичигдсэн Библи сударт одод тоолж болшгүй олон гэдгийг бичжээ. Бурхан Абрахамын үр удмын тухайд амлалт өгөхдөө: “...үр удмыг чинь тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно...” гэсэн. (Эхлэл 22:17) Библид эргэлзэгчид энэ зүйрлэлийг хараад хөх инээд нь хүрч байсан байх. Оддын тоог далайн эрэг дээрх элсэн ширхгийн тоотой харьцуулах нь тэдний хувьд элэглэл мэт байлаа. Үнэндээ гарт атгасан элсэн ширхгийн тоо Птолемейн зарлан тунхагласан 1026 одноос хамаагүй их шүү дээ.
Гэтэл хэдхэн жилийн өмнө телевизийн “Nova” хөтөлбөрт алдартай хувьслын онолч эрдэмтэн Карл Саган (Carl Sagan) оролцоод ярихдаа тэнгэрт буй одод дэлхийн бүх далайн эрэг дээрх элсэн ширхэг шиг олон байх магадлал өндөртэй гэсэн юм. Олон зууны өмнө бичигдсэн Библийн үг үнэн зөв болох нь ингэж нотлогджээ. Энэ дашрамд сонирхуулж хэлэхэд, компьютер дээрх тооцоолон бодох хэрэгсэл ашиглан дэлхийн бүхий л наран шарлагын элсний тоог гаргасан байна. Тэр тоо бол 7.5∙1018 болно. Харин орчлонгийн бүх оддын тоог 3 тэрбум их наяд болохыг тооцоолсон гэдэг. Гэвч Америкийн үндэсний сансар судлалын агентлагаас гаргасан мэдээгээр тоо томшгүй одод бий. Дуулал 147-р бүлэгт: “Тэрээр [Бурхан] оддыг тоогоор нь дугаарлаж, бүгдийг нь нэрлэн дууддаг” гэжээ (Дуулал 147:4). Хүмүүн бид бүх оддод нэр өгч хараахан амжаагүй юм. Түүгээр барахгүй, мөнгө төлөөд та аль нэг одыг өөрийнхөө нэрээр нэрлүүлж болдог. Харин  Бурхан тэднийг дугаарлаад, бүгдэд нь нэр өгчхөөд байж байна.
Тийм ч учраас Дуулал номыг бичигч хэлэхдээ: “Таны цогцлоон байгуулсан ... оддыг Би тунгаан бодму. Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, Хүмүүн гэгч юу болоод Та түүнийг анхаарна вэ?” гэв. (Дуулал 8:3,4) Ингэж бодоход гайхмаар байгаа биз! Бурхан тэнгэр дэх бүх оддод нэр өгсөн шигээ таныг ч бас анхаарч, амьдралыг чинь тэжээн тэтгэдэг юм шүү.