НАДАД ХИЙЖ ӨГӨӨРЭЙ

НАДАД ХИЙЖ ӨГӨӨРЭЙ

Анита ДОХ өвчтэй нялх хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн ч эхний хэдхэн сарын дотор гурван нярай өөд болжээ. Тэгэхэд Анита ажлаасаа гармаар л байсан. Ийм сэтгэл зүрх эмтрэм ажлыг хийгээд байх хэрэгтэй гэж үү? Хөөрхий нялх хүүхдүүд тэртэй тэргүй нас барж байхад тэднийг гэсэн түүний хайр, оролцоо юуг өөрчилнө гэж? Анита ямар байгаагаа найздаа ярьсан боловч хариуд бүр ч урам хугарам: Найзаасаа “Чи өөрөө ийм муухай мэргэжил сонгоо биз дээ” гэсэн үгсийг сонсоод урам нь хугарчээ. Гэхдээ Анита ямар ч байсан бууж өгөөгүй юм. Тэгээд зөвхөн дан хүүхдүүдэд биш, тэдний гэр бүлүүдэд үйлчилж эхэллээ. Тэр тэдэнд урьдчилан сэргийлэх аргуудыг заан өгч, гэр бүлийн бусад гишүүдэд энэхүү үхлийн өвчин халдварлахгүй байхад тусалдаг болов. Мөн хонгорхон хайрт үрээ алдаад харуусан гашуудаж буй эцэг эхчүүдэд тэр сэтгэлийн дэм үзүүлдэг болжээ.
Анита ДОХ өвчин туссан хүүхдүүдтэй гурван зуу гаруй гэр бүлд хайрын үйлчлэлээ үргэлжлүүлэн үзүүлсэн байна. Тэгтэл өөрийнх нь оролцоо, тус дэмгүйгээр хэдийнээ дэлхийгээс халих байсан хүүхдүүдийн нэг нь амьд үлдээд зогсохгүй 10-н насныхаа төрсөн өдрөө тэмдэглэхэд түүний ажил үйлчлэл ямар үр ашигтай болохыг Анита сая нэг ухаарсан юм. Анита 1985 оноос авахуулан тэрхүү амь бэлэглэгч үйлчлэлд өөрийгөө бүрэн зориулжээ. Таны чин сэтгэлийн ажил үйлсэд тань энэ дэлхийн тавьсан дүн, өгсөн шагналыг та битгий тоо. Нэгэн өдөр биднийг Өөрийнх нь өмнө зогсоод, хийсэн үйлсийнхээ төлөө “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” гэж Есүс хэлэх болно. (Матай 25:40) Юутай урамтай сайхан үг вэ? Та энэ эшлэлийг жижиг цаасан дээр хуулж аваад, түрийвчиндээ дандаа авч явах хэрэгтэй. Мартаж хэрхэвч болохгүй.
Хэрэв та яг одоо хэн нэгэнд туславч тэр хүн таны тусыг үнэлж сайшаахгүй байвал, эсвэл та нэгэн хэвийн байдлаас залхаж, цагаа дэмий үрж байгаа юм шиг санагдвал, Бурхан таныг харж, үнэлж буйг та битгий мартаарай. Тэр таны энэрэл, сайхан сэтгэлийг чинь тэмдэглэн авч сайн дүн, сайхан шагналыг өгөх болно. Тиймээс хэсэгхэн хугацаанд тэсээрэй. Тэгвэл хэзээ нэгэн өдөр “Чи энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” гэж Есүсийн хэлэх үгийг та ч бас сонсох нь гарцаагүй юм.