БУРХАН БҮХНИЙГ МЭДНЭ

БУРХАН БҮХНИЙГ МЭДНЭ

“Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тооцоотой.” Еврей 4:13

Бурхан шөнийн ээлжинд ажилладаг” номд зохиолч Рон Мел нэгэн сагсан бөмбөгийн тоглолтын тухай дурсан бичжээ.
Тоглолтын нэг хагас дуусахад дасгалжуулагч багийнхаа шидэлтүүдийн диаграммыг үзүүлэхийг хүсжээ. Тэгтэл яасан гээч? Шидэлтийн диаграммыг зурах үүрэгтэй байсан Кал Тек багийн оюутан “Би тэр диаграммыг одоохондоо хийгээгүй байгаа” гэжээ.
Яагаад хийгээгүй гэж? гэхэд өнөөх оюутан “Тоглолт дуусахаар би тухтай сууж байгаад шидэлт болгоныг бодолдоо дурсаж санаад, талбайн яг хаанаас шидсэнийг санаад, хэрэв бөмбөг сагсанд орсон бол тэр байршлыг чамд дугуйлаад өгье… болно биздээ? Өөр асуух юм байна уу?” гэсэн. 
Тэр залуу тоглолтын бүхий л шидэлтийг бодол оюундаа хадгалсан байжээ. Тэр тийм гавал байсан юмуу? Эсвэл зүгээр л зөрүүд хүн байсан уу? 
Хэрэв коллежийн гойд ухаантай оюутан тухайн сагсан бөмбөгийн тоглолтын бүхий л шидэлтийг ой ухаанаасаа сэргээж зурж чаддаг юм бол... тэгвэл Бурхан Өөрөө бидний хийдэг аливаа зүйлийг харж хянадаг гэсэн бодол хачирхалтай байх уу? Манай Дэлхий гариг дээр болж буй бүхий л зүйлийг Бурхан харж хянадаг нь сонин зүйл үү?
Библид өгүүлэхдээ Бурхан бол бүхнийг мэдэгч гэсэн. Эрдэмтэн судлаачид үүний тухайд омнишиент гэдэг нэр томьёог хэрэглэдэг. Бурхан бүхнийг мэднэ. “Бүхнийг үү?” гэж та асуух байх. Библид лав тэгж хэлсэн. Еврейчүүдэд бичсэн захидалд үүнийг “Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тооцоотой” (Еврей 4:13) гэсэн.
Чарлз Вуудбрижийн хэлснээр “Тэр гариг эрхсийг ямар хүчин тойрог зам дээр тогтоодог гэдгийг мэднэ. Газарт унах бор шувууг, ой модонд тансаг чамин дэлбээгээ дээш өргөж ургах нил цэцгийг тэр мэддэг. Бүхнээс илүүтэй, Тэр таныг мэднэ. Дотноор, хувьчлан, идэвхтэйгээр мэднэ. Таны бодол санаа, үйлсийг мэдэх мөртлөө таныг хайрласаар байдаг.”  (Христитгэлт үнэний гарын авлага, 54-р нүүрт)
Хүн ингэж асууж магадгүй “За яахав, тэгвэл Бурхан миний хийж байгаа бүхэн, миний бодож байгаа бүхнийг мэддэг гэсэн үг мөн үү?” Еврей номыг бичсэн хүний эрт цагт өгсөн хариулт танд таалагдахгүй байх. Гэвч энэ бол хатуу боловч үнэн хариулт. Ийм хариулт өгчээ: “Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тооцоотой” (Еврей 4:13). “Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй” гэсэн өгүүлбэр бүхнийг дотроо багтаасан гэдгийг та ойлгож авч чадав уу?
Магадгүй та “Гэхдээ би үүнд чинь итгэхгүй байна!” гэх байх. Таны итгэх үгүй чинь үнэндээ тийм ч чухал биш. Энэ бол үнэн билээ. Манай цаг үед эрдэмтэд дэлхийг тойрох  хиймэл дагуулуудыг нисгэж, камер хэрэгслээр тоноглосон байна. Тэр камеруудын телефото дуран нь үнэхээр хүчирхэг болохоор сансар огторгуйгаас тэр камераар жижигхэн үсэгтэй номыг хүртэл уншиж болж байна. Хэрэв хүн тийм зүйлийг хийж чадаж байгаа бол, тэгвэл Бурхан биднийг хянахад ямар ч асуудалтай тулгарах учиргүй.
Бурхан бүхнийг мэднэ гэсэн үнэн бол нэлээд сүрдмээр зүйл. Гэвч нэгхэн хүчирхэг баримт үүнийг аймшигтай биш санагдуулна. Бурханд уучлал гээч зүйл бий. Давид хаан энэ тухайд бичихдээ “Харин Танаас эмээхийн тулд уучлал нь Танд байдаг билээ” (Дуулал 130:4) гэв. Мэдээж, Бурхан бол таны бүтэлгүйтэл бүрийг, нүгэл хилэнц болгоныг данслаад суудаг тэнгэр дэх туршуул биш. Гэхдээ тэр мэддэг, бас Тэр санадаг. Гэвч сайн мэдээ бол Бурхан бас таны хэрэгцээг мэдэж ойлгодог явдал. Таны өвчин шаналал, таны өвдөлт, таны зовнилуудыг Тэр мэддэг. Бусад хүн таныг умартаж, орхиж хаяхад хүртэл Бурхан тэрнийг мэддэг. 


ЯМАР СҮРДМЭЭР, ГАЙХАМШИГТАЙ БУРХАН БЭ!