ИЧГҮҮР БУРУУ БАЙХЫН ЦАГТ

ИЧГҮҮР БУРУУ БАЙХЫН ЦАГТ

“... Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй...” Ром 9:33

"Ичгүүрээс ангижирахуй" гэдэг номдоо Роналд, Патрисиа болон Эфрон-Поттер нар хэлэхдээ ичгүүр бол “хүн та өөрийгөө гажиг согогтой гэж үнэмших таагүй үзэл бодол” гэсэн. Ичгүүр бол гэмт мэдрэмжээс ялгаатай зүйл. Гэмт мэдрэмж гэдэг нь буруу муу юмыг хийснээс болж мэдрэх зүйл. Харин ичгүүр гэдэг нь та өөрийгөө хэвийн байдлын жишигт үл нийцэж байна гэж бодсоны улмаас өөртөө үнэмшүүлсэн зүйл билээ. 
“Ичгүүр” гэдэг нь хүмүүсийн хэзээд мэдэрч ирсэн хар бараан мэдрэмжийг дүрслэхэд ашиглах болсон шинэ түлхүүр үг үү? Эсвэл хүмүүний зүрхний хар бараан сүүдрийн илүү оновчтой тодорхойлолт, илүү хурцаар сөрөг утгаар онцолсон үг үү? Бидний зүрхэнд буй зарим нууцлагдмал мэдрэмжийг илчилж буй үг үү? Үнэндээ тийм байх боломж их.
Ичгүүр гэдэг саадыг давж гарах шийдэл гэж бий юу? Таныг ичгүүрийн хоригдол байлгасаар ирсэн үүд хаалганы түлхүүрийг та дараах зөвлөмжөөс олж магадгүй шүү.
1-р ЗӨВЛӨМЖ – Ичгүүрийг мэдрэх болсон эх үүсвэрийг олж тогтоо. Энэ бол шууд л асуудлын тал шийдэл болно. Таныг юунд хэрэггүй, сайн зөв хүн биш гэж хэн танд хэлээ вэ? Эленор Русвелт хэлэхдээ та хүнд боломж өгөхгүй л бол хэн ч таныг дорд мэдрэмжтэй болгож чадахгүй гэжээ. Мөн таны зөвшөөрөл байхгүй байхад хэн ч танд ичгүүрийг мэдрүүлж чадахгүй.
2-р ЗӨВЛӨМЖ – Бурхан харах өнцгөөс хараарай. Хүүхэд ямар нэг буруу зүйл хийгээд баригдахад эцэг эх нь заримдаа “Ичээч ээ!” гэдэг. Бурханы Ариун Сүнс биднийг буруу зүйл үйлдэхэд зүрх сэтгэлд минь зэмлэлийг өгөх нь бий. Гэхдээ Тэр биднийг хэзээ ч юунд ч хэрэггүй, шаардлага хангахгүй гэсэн мэдрэмжтэй үлдээдэггүй. Харин ч эсрэгээр Библид хэлэхдээ таныг үнэ цэнэтэй, хэрэгтэй хүн, Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хосгүй хувь хүн гэсэн. Тэгэхлээр шаардлага хангахгүй, бүтэлгүй гэсэн мэдрэмжүүд Бурханаас огт ирдэггүй юм. Тиймээс бид өөрсдийгөө үнэ цэнэтэй, хэрэгтэй хүн гэж итгэх учиртай.
3-р ЗӨВЛӨМЖ – Таны хувь хүний үнэ цэнийн тухай Бурханы үгэнд итгээрэй. Библид Бурханы сэтгэц засал агуулагдаж байдаг. Бид Ариун Бичээс доторх хэзээ ч хуучрахгүй тэдгээр зөвлөмжүүдийг дагавал бид өөрийгөө хэн болохыг ойлгож авна. Бидний дотроос ичгүүр болон гэмийн зохисгүй мэдрэмжүүдийг хөөж гаргаж чадах Түүний хэмжээлшгүй хайрыг бид ойлгож авдаг. Энэ бол өөртөө нээж авууштай нээлт шүү.