БИДНИЙ ОГТ ТАНЬЖ МЭДЭЭГҮЙ ТЭР ЕСҮС

БИДНИЙ ОГТ ТАНЬЖ МЭДЭЭГҮЙ ТЭР ЕСҮС

“Тэд Галилын Бетсайдын Филип дээр очиж, түүнээс ‘Эзэн, бид Есүсийг хармаар байна’ гэж гуйсан…” Иохан 12:21

Зохиолч Филип Яансей өсөх наснаасаа сүм чуулганд хамрагдаж ирсэн нэгэн. Гэвч Филип Бурханы тухай сурч мэдсэн зүйл болон амьдрал дээр амссан зүйлийн ялгаанаас болж нэлээд төөрөлдсөн байжээ. Түүний бичсэн ном бидний өсөж торнихдоо олж аваад, нандигнаж ирсэн олон жишиг, дүр зургийг эвдэх бизээ. Тэр номоо “Бидний огт таньж мэдээгүй тэр Есүс” гэж нэрлэсэн.
Яансей номынхоо тухай хэлэхдээ “Энэ номыг бичих явцдаа таньж мэдсэн Есүс бол Ням гарагийн хүүхдийн цуглаанаас сурч мэдсэн Есүсээс нэлээд ондоо. Нэг талаар, илүү ихээр тайвшруулах дүр зурагтай боловч нөгөө талаар, илүү айлгаж эмээлгэх дүр зурагтай” гэв. Яансей нэг зүйлд бат итгэдэг. Есүс Христтэй үнэхээр уулзсан хүн хэзээ ч урьдынхаараа үлдэхгүй.
Яансейгийн бичсэн зүйл бол урьдаас төлөвлөсөн хариултууд юмуу амархан түргэн шийдлүүд биш. Харин тэр нь нээлттэй, ний нуугүй, үнэнч шударга зүйл тул үүнийг уншаад та өөрийн эрхгүй зүрх сэтгэлээ өнгийхөд хүрдэг. Тэгвэл Яансей хэрхэн яаж Есүс шинээр таньж нээсэн бэ?
Яансейгийн бичсэн ёсоор бидний огт таньж мэдээгүй Есүс бол Матай, Марк, Лук болон Иохан нарын бичсэн тэр Нэгэн билээ. Тэдний өгүүлсэн зүйлийг өөрийн болгож авснаар бидний олонхын өсөхөөсөө олж авсан дүр зургаас тэр өөрийгөө ангижруулж чаджээ.
Есүсийг яг байгаагаар нь таньж мэдэх нь нэлээд төвөгтэй, хэцүү болсон нь зүгээр л өсвөр наснаасаа авсан буруу ойлголт, зөрүү дүр зургаас шалтгаалаад зогсохгүй. Түүн дээр нэмээд бидний амьдарч буй амьдралын хэв маягаас нэлээд шалтгаалж байна. Бид хэтэрхий завгүй амьдралтай тул цаг гаргаж, дөрвөн Сайн Мэдээний номыг ул суурьтай унших, боловсруулж ойлгох боломж хомс байдаг. Бид Ариун Бичээсийн зарим хэсгээс “амсах” төдийхөн уншина. Голдуу боловсруулж шингээхэд амар, бидний сонсохыг хүссэн зүйлийг өгүүлэх, богино хэсгүүдээс авч уншдаг болсон. Тэр биднийг хайрладаг, биднийг уучилдаг, бидэнд амжилттай байхад тусалдаг гэсэн хэсгүүдээс унших төдий болжээ.
Таны мятаршгүй зүрх сэтгэл чинь сүнслэг манан буданг туулж гараад, гэм нүгэлтэй ертөнцөд амьдрах зовлон шаналлыг даван туулж, Есүс яг байгаагаар нь харахыг хүсэж байна уу? Хэрэв тийм бол та Фил Яансейгийн адил үйлдэл хийгээрэй. Сайн Мэдээний номуудыг өөрийн болгож уншаарай. Янз бүрийн хувилбар орчуулгыг нь уншиж болно. Үл итгэл, завгүй байдлын улмаас сохорсон нүдийг минь хараа оруулж өгөхийг Эзэнээс гуйж залбираарай. Өөрийг нь яг байгаагаар нь харахад туслахыг Түүнээс гуйгаарай.


ТА ТҮҮНТЭЙ УУЛЗАХ ЮМ БОЛ УРЬДЫНХ ШИГЭЭ БАЙГАА ОГТ БОЛИНО.