БУРХАНЫ ХАЙРАНД ЭРГЭЛЗЭХ ЦАГТ

БУРХАНЫ ХАЙРАНД ЭРГЭЛЗЭХ ЦАГТ

“ЭЗЭН түүнд холоос үзэгдэн ‘Би чамайг үүрдийн хайраар хайрласан. Тиймээс Би чамайг хайр энэрлээр татсан билээ…’ гэв.” Иеремиа 31:3

Та ер нь Бурханы хайранд эргэлзэж байсан уу? Бурхан хайрладаг гэчхээд надад ийм нөхцөл байдлыг зөвшөөрөх гэж дээ...? гэж бодож байсан уу?
Нэгдүгээрт, Бурхантай харилцах харилцаандаа та итгэлгүй байна гэсэн үг.
Хоёрдугаарт, энэ асуудлаар танд амар тайван алга тул та Түүний хайрыг бусдад түгээдэг суваг байхаа больдог.
Эдгээр шаналгаатай асуултууд таны амьдралд нэлээд зузаан бөглөөс болж Бурханы хайр амьдрал дундуур чинь урсахыг болиулдаг. Бас Бурхан шударга биш тухай, Түүний сайн сайхан байдал дутмаг тухай эдгээр бодол таны зүрхийг үүрд эмтрээстэй чигээр байлгаж, үүнээс болж та амар амгалангаа бүрмөсөн алдана.
Энэ бүгдийн шийдэл юунаас эхлэх вэ? Бурханы сайн сайхан байдлын тухай, бас таныг хүн хэмээн хайрласан Түүний хувьчилсан хайрын тухай Библид юу гэж өгүүлснийг сурахаас эхэлнэ. Бурханы тухай ойлголтоо ямар нэг нөхцөл байдалд биш, өөрийнхөө мэдрэмж болон сэтгэлийн хөдлөлд биш, эсвэл лагшин тунгалаг байдалдаа биш, харин Түүний Үгэнд суурилуулахыг хичээгээрэй. Хуучин болон Шинэ Гэрээний аль алин дээр хүн таныг гэсэн Бурханы баримттай хайрыг зүгээр л энгийнээр өгүүлжээ. Үүнд: Ефес 3:19 дээр мэдлэгийг давж гарах хайрын тухай өгүүлдэг. Иеремиа 31:3 дээр Бурханы хайр бол үүрдийнх гэжээ. Дуулал 103:17 дээр Түүний хайр хувиршгүй “Түүнээс эмээгчдийн дээр
мөнхөөс мөнхөд” байна гэжээ. Мөн Иохан 3:16 дээр өгүүлэхдээ Бурханы хайр үнэхээр агуу байсан тул ганц Хүүгээ илгээхэд Түүнийг хүргэсэн гэв. Иеремиа Бурханы хайрыг дуусашгүй гэж бичсэн. (Иеремиа 3:22)
Элч Паул бичихдээ Бурханы хайраас биднийг юу ч салгаж чадахгүй гэв. Нөхцөл байдал ч бай, эсвэл сэтгэл хөдлөл ч бай, эсвэл сүнслэг харанхуй ч гэсэн таныг Түүний хайраас салгахгүй. Гэхдээ таны хандлага яг л бараан үүл мэт Бурханы хайрын гэрлийг таны сэтгэлд нэвтрүүлэхгүй байж магадгүй. Та юу гэж мэдэрч байгаагаас үл хамааран Бурхан таныг хайрладаг гэж Библид дандаа өгүүлсэн байна гэж хэлбэл зохино. Танд шударгаар хэлье. Тэр намайг яагаад хайрладаг учир шалтгааныг би ойлгодоггүй ч ямар ч байсан Тэр хайрладаг. Энэ асуудлыг би өөртөө шийдсэн. Тэр намайг үнэхээр хайрладаг болохыг загалмайг ойлгож байж би ухаарсан. Христ Өөрийн амиа өгсөн тэр загалмайн улмаас би хайр яг юу болохыг ойлгосон. Хайр бол зориулалт шийдвэр гэдгийг мэдсэн. Түүгээр барахгүй Христийн гаргасан зориулалт шийдвэр бол хамгийн агуу зүйл байжээ.
Нэг сайн мэдээ байгааг танд хэлье! Бурхан таныг хүн гэж хайрладаг. Таны хариу үйлдлээс шалтгаалахгүйгээр ямар ч нөхцөл болзолгүйгээр, дуусашгүйгээр хайрладаг.