Бүтээлийн онолыг заалгасан нь

Бүтээлийн онолыг заалгасан нь

Би Дорнод аймгийн уугуул. Эндээ төрж өсөж, эндээ л амьдарч яваа. Хэдэн сарын өмнө радио төхөөрөмжтэй болоод тэрнээс хойш байнга шахуу сонсож байна. Өдөр болгон “Библийн хуудсаар” нэвтрүүлгийг сонсдог. Тэндээс би дэлхий ертөнц, хүн хэрхэн үүссэн тухай, хүн яагаад одоо ийм насалж байгаа, амралтын өдрийн тухай сурч мэдсэн. Бага залуу сургуульд байхад хүнийг сарманчингаас үүссэн гэж заалгуулж ирсэн болохоор тэгж л бодож байлаа. Харин тэгвэл яагаад бусад сарманчингууд хүн болчихгүй байгаа юм бол? гэж бодож, библийн хичээлээс хүн Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдгийг олж сонслоо. Сармагчингаас биш, хүн угаасаа хүн чигээрээ л байсан гэж бодохоор сайхан, баярламаар байна. Энэ бүх зүйлийг Библи судалдаг нэвтрүүлгээс мэдэж авсан. Хүн бүхэн мэдээсэй гэж бодож байна. зарим үед Христийн, Есүсийн гэх үг хэллэгүүдийг сонсоод гадны шашин гэж хүлээн авдаг байсан. Гэтэл үгүй юм байна, хүн болон дэлхий ертөнц Бурханаар бүтээгдсэн гэдгийг ойлгосон. Сонсоод л байхад бидний ертөнцийг үзэх үзэл, аливааг харах өнцөг маш их өөрчлөгддөг юм билээ. “Библийн хуудсаар” хичээлээс Библи-Христ итгэл гэдэг чинь хүүхдийн хүмүүжлээс эхлэн хүний амьдралын үүх түүх, дүрэм журмын тухай заадаг амьдралын ном судар юм гэж ойлгож сууна.