Худгийн дэргэд Христтэй уулзсан нь

Худгийн дэргэд Христтэй уулзсан нь

Би сумын жирийн нэг эмэгтэй. Ам бүл дөрвүүлээ. Тогтмол хийсэн ажил орлого муутай л даа. Хүний оронд хэсэг хугацаанд худагт ус түгээгчээр ажиллаж байхдаа радио төхөөрөмжөөр “Библийн хуудсаар” нэвтрүүлгийг олж сонссон. Өдөртөө худгаа нээчихээд нэг их онцын гойд ажлын хуваарьгүй болохоор радио сонсож өдрийг барна. Библийн нэвтрүүлэг сонсоод сүмд очиж үзэхсэн гэж бодогдох болсон. Христийн нэвтрүүлэг сонсоод амьдралаа өөрчилж болох юм байна гэсэн багахан ч гэсэн итгэл төрсөн.
Хүний ажлыг түр хийж байсан болохоор буцаад гэртээ өдөржингөө суух боллоо. Радиогүй болохоор нэг л хоосон. Саяхан нэг радио олж аваад библи заадаг хичээлээ үргэлжлүүлэн сонсож байгаа. Баярлалаа, та бүхэнд.