Над шиг шинэхэн итгэгчид...

Над шиг шинэхэн итгэгчид...

Сайн байцгаана уу. би орон нутагт ахындаа амьдарч, бас тэндхийн сургуульд сурч байгаа. Бэр эгчээсээ радио олж аваад Даваагаас Баасан гарагт цацагддаг 14.00 цагийн “Библийн хуудсаар” нэвтрүүлгийг шимтэн сонсдог болсон. Шинэхэн итгэгч болохоор надад маш их таалагдсан. Бурханыг таних ойлгох мэдлэг маань дээшилсэн. Бас радио драмууд үнэхээр гайхамшигтай. Библийн үг сургаалийг хүний амьдралын өдөр тутмын үйл явдалтай хослуулж уран сайхны аргаар илэрхийлэн хэлж зааж байгаа нь үнэхээр сайхан. Жүжигчдийн дүрээ амилуулж уншиж хүргэх, бас драмын хөгжим ая шум нь маш чадварлаг, мэргэжлийн түвшнийх. Есүс Христийн сургаал, мөн чанарын тухай зааж илэрхийлсэн эдгээр радио драмуудыг сонсоод надад ч гэсэн яг ийм радио драм бичиж үзэх юмсан гэж хүсэл төрж, урам зоригоор бадраасан шүү. Маш их баярлалаа!