Библийг уншаад ойлгохгүй үе гардаг байлаа...

Библийг уншаад ойлгохгүй үе гардаг байлаа...

Сайн уу, манайх бусдын адил энгийн нэг залуу гэр бүлийн төлөөлөл. Нөхөр маань Христийг хараахан хүлээж аваагүй болохоор, гэр бүлээ Бурханы үг удирдамжаар чиглүүлж, сайн эхнэр байхад, үр хүүхдүүдээ Бурханы сайн зан чанараар өсгөж хүмүүжүүлэхэд, бас итгэлээ сахиж амьдрахад минь радио нэвтрүүлгүүд их тус дэм болдог. Миний хувьд, “Библийн хуудсаар” хичээлийг сонсох их дуртай. Сэтгэлд нийцэхээс гадна, итгэлийн амьдралыг маань усалж ерөөж өгдөг. 
Нэвтрүүлгийг сонсож байхад Бурхан бидэнд ямар их зүйлийг зааж сургахыг хүсэж байгааг мэдэрч үнэхээр их талархдаг. Бид хүн л болсон хойно алдаж ононо. Гэхдээ ахин босоод тэмцэх хүчийг Тэр л бидэнд өгдөг. Түүний бидэнд хандсан хэлсэн үгийн цаад утга санааг гүн ойлгоход энэ Библи судлал хичээл их тусалдаг. “Библийн хуудсаар” нэвтрүүлгийн багш маш ойлгомжтой, нуршилгүйгээр зааж тайлбарладаг. Жишээ нь: би Библийн түүхийн номнуудыг сайн ойлгохгүй, эргэлзэх үе гардаг байлаа. Харин радио хичээлийг шимтэн сонссоноор, түүхэн үйл явдал, тухайн үеийн нөхцөл байдлыг Библийн ном, бүлэг, эшлэлтэй холбон тайлбарлаж байдаг болохоор мэдлэг нэмж, ойлголтыг маань их цэгцэлдэг. Хамгийн гол нь, Библиэр дамжуулан Бурханы хүсэл, төлөвлөгөөг ойлгож мэдэрч амьдралдаа хүлээн авч байна.