ЭЦЭГИЙН АГУУ ХАЙР

ЭЦЭГИЙН АГУУ ХАЙР

“Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, шахалт уу, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэрэл үү, аюул уу, илд үү?” Ром 8:35

“Хайр дэлхийг эргүүлж өгдөг” гэж хуучны нэгэн дууны үг өгүүлнэ. Энэ үг үнэн үү, үгүй юу гэдгийг мэдэхгүй л дээ. Гэхдээ хайрын ногоорсон орчин байхгүй бол бидний дэлхий яг л цөл мэт, эзгүй газар мэт байх байсан. Хамгийн сүүлийнхээ Дээгүүр өнгөрөх баяраар Есүс дээд өрөөнд байхдаа шавь нартаа маш чухал үнэнийг зүрхэнд нь сийлэхийг хүсжээ. Тэр айлдахдаа “Эцэг Намайг хайрласны адил Би бас та нарыг хайрласан” (Иохан 15:9) гэв. Тэгснээ хэдэн хормын дараа “Би та нарыг хайрласны адилаар та нар бие биенээ хайрлагтун” гэж Тэр хэлжээ. Би энэ үгийг өөрийнхөө үгээр хэлж өгье. Есүс айлдахдаа “Эцэг Намайг хайрласны адил би та нарыг хайрласан. Одоо та нар яг ийм маягаар нэг нэгнээ хайрлаарай” гэсэн.
Хэрэв та хайрын мөн чанарыг үнэхээр ойлгодог юм бол Эцэгийн мөн чанарыг зайлшгүй харгалзана. Эцэг хүүхдүүдээ хэрхэн хайрладаг болохыг харна. “Бурхан бол хайр” гэж Иохан өгүүлжээ. Тэр үнэндээ “За ер нь  Бурхан бол хайр шиг нэг тийм Нэгэн!” гээгүй. Харин зүгээр л энгийн өгүүлбэр хэлжээ. БУРХАН БОЛ ХАЙР.
Нэгдүгээрт, Бурханы хайр тууштай байдаг. Түүний хайр хувирамтгай биш. Таныг юу ч хийсэн хамаагүй, таныг хэчнээн хол төөрч будлисан ч Тэр танд үргэлж хайртай хэвээр.
Хоёрдугаарт, тэр хайр туйлынх. Таны хариу үйлдлээс огтхон ч хамаарахгүй хайр байна. Таныг хэлбэлзэлгүйгээр хайрлах нь Түүний мөн чанар билээ. Үүний эсрэгээр бидний өгдөг хайр нь бидний хайрласан хүний хариу үйлдлээс шалтгаалдаг. Өнөөдөр олон хүн Бурханы хайрын мөн чанарыг ойлгохгүйд хүрсэн. Яагаад гэвэл тэдний эцэг эхийн хайр үнэхээр тогтвортой бус байсан. Хүн үр хөндүүлэхдээ, эсвэл сүнслэг уналтад орохдоо, эсвэл итгэлээс хэсэг урваж явахдаа уучлахгүй гэм нүгэл хийсэн юм шиг мэдрэмжийг авдаг. Тэр гэм нүгэл тэднийг Бурханы хайраас хүршгүй хол газар аваачсан юм шиг санагдуулдаг. Анд минь, хэрэв танд тэгж мэдрэгдвэл нэг зүйлийг ойлгож аваарай. Бурханы хайр бол туйлын зүйл. Бурханы Үгийн амлалт шиг баттай байдаг.
Гуравдугаарт, тэр хайр бол мятаршгүй. Би Бурханы хайрыг төсөөлөхдөө таны мөрийг үнэртсээр яваа анчин нохойтой зүйрлэнэ. Таныг төөрөөд явчихсан үед таныг мөрдсөөр, эцэст нь та цааш явахгүй зогсож, Бурхан руу эргэж иртэл чинь зогсдоггүй нохойтой адилтгана. Дуулал номын 139-р бүлгийг та уншаарай. Тэнд “Таны Сүнснээс би хаашаа одох вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтах вэ?” гэж асуусан. Үүний илэрхий хариулт бол “Хаашаа ч зугтаж чадахгүй!”
Эцэст нь, Тэр хайрыг бид хүртэх зохисгүй, бид авах ёсгүй билээ. Бид үүнийг авах зохисгүй ч үүний улмаас ерөөгдсөн билээ. Энэ бүгдээс бид нэг нэгнээ хэрхэн хайрлах,  яаж хайрлаж чадах гайхамшигтай зураглалыг харж болно.
Бурханы хайр тууштай байдаг шиг бид яг адил байдлаар хайрлах гэж хичээвэл зохино. Бурханы хайр туйлын байдаг шиг бид бас хариу нэхэхгүйгээр хайрлах учиртай. Түүний хайр мятаршгүй байдаг шиг бид хайрласаар, бас хайрласаар, бас хайрласаар байхыг хичээх учиртай. Түүний хайрыг бид авах зохисгүйтэй адил, өөрийнхөө хайраа ч мөн үнэгүй өгөх ёстой.


ХАЙР ДЭЛХИЙГ ЭРГҮҮЛЖ БАЙГАА ҮГҮЙГ БИ БАТТАЙ МЭДЭХГҮЙ Ч ХАЙР ДЭЛХИЙГ ГАЛЗУУРЧ СОЛИОРОХООС ХАМГААЛЖ БАЙГАА