ГЭРЭЛ ГЭЖ БАЙНА УУ?

ГЭРЭЛ ГЭЖ БАЙНА УУ?

“Гэрэл харанхуйг гийгүүлдэг агаад түүнийг харанхуй дийлээгүй юм” Иохан 1:5

Хенк Виллиамс Америкийн хамгийн алдартай каунтри урсгалын дуучин. Дэлхий даяарх сая сая хүмүүс түүний дууг дуулж, түүнийг гитараа эгшиглүүлэхэд дагаж дуулцгаадаг байсан. “Чиний хуурамч зүрх”, “Хайр харууслын блюз” болон “Би гэрлийг харсан” гэх мэт дуунуудыг хүмүүс дуулах дуртай. Гэвч алдар нэртэй байхаас үл хамааран Виллиамс аз жаргалаас их хол хүн байв. Тэр өөрийгөө хүчлэн явсаар байсан. “Би маш ганцаардсан тул уйлмаар байна” гэдэг дуу нь бусдыг цэнгүүлэх дуу гэхээс илүү намтарчилсан бүтээл нь байжээ.
Виллиамс Охайо мужийн Кантон гэдэг газар тоглолтоо хийхээр явж байхдаа таксины арын суудал дээр гэнэт ухаан алджээ. Эмнэлэгт хүргэгдсэн ч эмнэлгийн хэллэгээр ХИҮ буюу хүрэлцэн ирэхдээ үхсэн байсан. Мансууруулах бодис болон согтууруулах ундааны хольц түүний дорой зүрхэнд эцсийн, үхлийн цохилтыг өгчээ.
Түүний тоглолт цуцлагдаж, харамсалтай мэдээ дуулсан хүмүүс Виллиамсын тухайн үеийн алдартай дуу болох “Би гэрлийг харсан” гэдэг дууг дуулцгаажээ. Виллиамсын тэр дуу нь хөгжим цэнгээний салбарт “гүүр дуу” гэж нэрлэдэг, ямар ч зүйлийг илэрхийлэх боломжтой давхар утгатай дуу байсан юм.
Энэ алдартай дууг зохиосон Виллиамс “Ямар ч гэрэл байхгүй байна, би гэрэл харахгүй байна” гэж хэлсэн удаатай. Асар их харанхуйгаар дүүрсэн дэлхий дээр гэрэл гэж байна уу? Эсвэл биднийг харуй бүрийн гэрэлд төөрдөг байшингийн голд үлдээгээд бид нэлээд утга учиргүй оршин тогтнолынхоо зорилгыг олох гэж хичээж яваа юм болов уу?
Есүс Өөрөө дэлхийн гэрэл гэдгээ тунхагласан. Тэгээд урьд хожид хэний ч амлаж байгаагүй зүйлийг үргэлжлүүлэхээ амласан юм. Тэр айлдахдаа “... Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно” (Иохан 8:12) гэв.
Энэ бол гол асуудал. “Есүс Христ Өөрийнхөө амлалтыг сайн биелүүлж чадах уу?” Хэрэв тийм бол би Түүнд үнэнч байж, бүрэн итгэвэл зохино. Гэвч үүнийг олж мэдэх нэг л арга зам бий. Түүн дээр ирээд, Түүний үгсийг шалгаж үзэж байж л үүнийг мэднэ. Есүс бас айлдахдаа “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ” (Иохан 7:17) гэжээ.
Амьдралын аливаа гарал үүсэл болон бүхий л эрин зууны бүх насны сая сая хүн нэг зүйлийг олж мэдсэн байгаа. Бурхан биднийг харанхуй дотор үлдээгээгүй. Харин бидэнд гэрлийг өгсөн. Тэр гэрлийг нууж хаах юмуу унтраах боломжгүй. Иоханы Сайн Мэдээний номын оршил хэсэгт үүнийг маш тодорхой өгүүлж “Гэрэл харанхуйг гийгүүлдэг агаад түүнийг харанхуй дийлээгүй юм” (Иохан 1:5) гэсэн байна.
Тэгвэл таны дэргэд байгаа хэн нэгэн хүн Хенк Виллиамсын мэдэрсэн цөхрөлийг бас мэдэрч, “Ямар ч гэрэл байхгүй байна!” гэж хашхирч байгаа юм биш биз? Тэгвэл тэр хүнд хандан “Үгүй дээ, чи зүгээр л гэрлийг олоогүй л явж байна. Христ бол тэр гэрэл мөн. Тэр гэрэл амьдралыг чинь өөрчилж чадна” гэж хэлэх хүн байж яагаад болохгүй гэж?