ХУДАЛ ЯРЬДАГ ХЭЛ АМ

ХУДАЛ ЯРЬДАГ ХЭЛ АМ

“Харин Петр ‘Ананиа аа, зүрх чинь яагаад Сатанд автаж, чи газрынхаа өртгөөс нуун, Ариун Сүнсэнд худал хэлэв?’ … гэв” Үйлс 5:3

Шударга бус, үнэн бус байдлаар амьдрах нь Бурханы жигшин зэвүүцдэг зүйлсийн жагсаалтын хоёрдугаар хориг цээр билээ. (Сургаалт үгс 6:16-19-г хараарай). Бурхан хэдийгээр нүгэлтэй хүмүүнийг хайрладаг ч зарим нэг дадал зуршлыг нь дургүйцэх нь ойлгомжтой.
Та өөрөөсөө хэдэн асуулт асуугаад үз дээ: 1-рт, та заримдаа компьютерын ямар нэг програмыг хууль бусаар хуулбарладаг уу? 2-рт, та заримдаа нөхөртөө юмуу эхнэртээ үнэнийг ярихгүй өнгөрдөг үү? 3-рт, та ажил албан дээрээсээ ямар нэг юмыг гэртээ хэрэглэхээр авч явдаг уу? Цөөн хэдэн бал, хэрэглээгүй үлдсэн зарим зүйлс, зарим тохиолдолд ямар нэг багаж авч явдаг уу? Хэрэглэчхээд буцаагаад аваачина гэсэн ч хамаагүй. Гэвч үнэндээ та хэзээ ч буцааж аваачихгүй. 4-рт, ямар нэг аяллаар яваад буцаж ирэхдээ гадаадад худалдаж авсан зүйлээ хил гааль дээр мэдүүлэхээ мартдаг уу (албаар мартдаг уу)? 5-рт, та ажлын утсаар хувийн хэргээр хүмүүс рүү залгадаг уу? 6-рт, заримдаа та татвараа нууцалж, эсвэл олж тогтооход хэцүү гэж үзсэн орлогоо мэдүүлэхгүй өнгөрдөг үү?
Gallup гэдэг асуулгын дүнгээс харвал нийт хүмүүсийн 69% нь ямар нэг шударга, үнэн буй зүйлийг хийж амьдарч байгаагаа хүлээсэн. Асуулгад оролцсон тэр хүмүүсийн нэлээд олонх нь худлаа ярьдаг гэв. Судлаачид хүн ер нь ажил олгогчоо ч бай, эхнэр нөхрөө ч бай хуурч мэхлэдэг гэдгээ хүлээх дээрээ тулах үед бүгд өөрийгөө байгаагаасаа илүү сайнаар үнэлдэг.
Тийм ч учраас Сургаалт үгс 16:2-т “Хүмүүний бүхий л зам нүдэнд нь цэвэр ч сүнсийг дэнслэгч нь ЭЗЭН билээ” гэсэн байна. Худлаа ярих явдал хэтэрхий нийтлэг болчхоод бид түүнийг хүмүүн байдлын нэг хэсэг гэж өмөөрдөг болчихсон уу? Хэн нэгэн хүн худлаа ярьж байгаад баригдахдаа тэр үйлдлээ “буруу ойлголт” гэж өмгөөлөх гэж хичээдэг. Гэвч Бурхан тэр үйлдлийг яг байгаагаар нь буюу худал гэж хэлэх нь хэвээр.
Бурханы онцгойлон өршөөж өнгөрөөдөггүй хүмүүний зарим дутагдал болон алдаа эндэлийг Соломон хаан гурван мянган жилийн өмнө ангилж жагсаажээ. Тэрхүү золгүй жагсаалтын нэгдүгээрт бардам зан ордог. Хоёрдугаарт нь “худал хэлдэг хэл” байна. Яагаад Өөрийнхөө шууд утгаар жигшин зэвүүцдэг зуршлын жагсаалтын нэлээд дээгүүр худал ярьдаг хэлийг тавих болоо вэ? Тэгвэл энэ асуултыг арай ондоогоор тавья: Таны өөрийн гэр бүлд итгэлцэл юун дээр тогтдог вэ? Шударгаар хэлэхэд, илэн далангүй үнэнийг ярих дээр итгэлцэл тогтоно. Яг л шүүх үйл ажиллагаан дээр тангараг тавьж, үнэнийг зөвхөн үнэнийг, үнэнээс өөр юуг ч биш гэж амладаг шиг үнэн бол бидний харилцааны тулгуур билээ.
Бурханы харах өнцгөөс цагаан худал гэж зүйл үгүй. Та нэг бол үнэн ярина, үгүй бол худал ярина. Хэдийгээр эхнэртээ 97% үнэнч мөртлөө тийм хүн бас л итгэмжгүй нөхөр болно. Түүнтэй адил ихэнхдээ үнэнийг ярьдаг байх нь өсөж буй харилцааны шаардлагыг хангахгүй.
Бурхан таныг хөөрхийлөлтэй харагдуулах гэж, эсвэл таны жаргал таашаалаас салгах гэж амьдралын удирдамжийг танд гаргаж өгсөн юм биш. Харин үнэнийг хэлснээр хүмүүс хоорондын харилцаа амьд байх боломжтой тул үнэнийг ярих нь чухал гэж хэлсэн.


ҮНЭНИЙГ ХЭЛЭХ НЬ УРЬД ЦАГТ Ч ЧУХАЛ БАЙСАН, ЦААШДАА Ч ЧУХАЛ БАЙХ БОЛНО.