БАРДАМ ЗАН БОЛ ГЭМ НҮГЭЛ

БАРДАМ ЗАН БОЛ ГЭМ НҮГЭЛ

“Сүйрлийн өмнө бардам зан, уналтын өмнө ихэрхүү зан.” Сургаалт үгс 16:18

Бурхан Өөрийн хайрладаг зүйлс болон Өөрийн үзэн яддаг зүйлсийн хувьд ямар байр суурь баримталдаг болохыг Библид тодорхой өгүүлсэн. Соломон хаан “ЭЗЭНий үзэн яддаг нь зургаа...” байдаг гэсэн. Нэгдүгээрт дурдсан зүйл бол БАРДАМ ЗАН. Энэ жагсаалтын тэргүүнд өөр олон юмыг тавьж болох л байсан. Гэтэл ихэрхүү, бардам зан тэнгэрлэг Эцэгийн хувьд онцгой жигшүүртэй зүйл байдаг. Яагаад тэгдэг бол? Яагаад тэр жагсаалтын эхэнд согтуурал юмуу ханьдаа үнэнч бус байдлыг тавьж болохгүй гэж? Яагаад мансууруулах бодисын хэрэглээ, эсвэл гэр бүл болон улс үндэстнийг хагацуулж сүйрүүлдэг дайн дажныг тэргүүнд тавьж болоогүй бол?
Бусад гэм нүглээс ялгаатай зүйл гэвэл бардам зан өөр хэн нэгний хэдийнээ хийсэн юмны магтаалыг өөртөө авахын нэр билээ. Тэр Өөр хэн нэгэн нь гол төлөв Бурхан Өөрөө билээ. Тийм ч учраас Төгс Хүчит Нэгэний хувьд бардам зан бол хамгийн ихээр дургүйцдэг зүйл байгаа байх. Англи хэлнэ бардам зан гэдэг үгийг дунд талын үсэг нь босоо I гэсэн төлөөний үг буюу би гэсэн үг байна. Та үүнийг анзаарсан уу?
Хуучин Гэрээний хоёр хэсэгт Сатаны уналтын тухай өгүүлжээ. Нэгэн цагт тэр Төгс Хүчит Нэгэний оршихуйд тэргүүн тэнгэрэлч байжээ. Исаиа 14-р бүлэгт, мөн Езекиел 28-р бүлэгт Сатаныг уналтад хүргэсэн түүний бардам зангийн тухай бий. Сатан ингэж хэлжээ “Би тэнгэрт гарна. Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно... Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн лугаа адил болгоно” (Исаиа 14:13,14) Бурхан аливаа тийм өрсөлдөөнийг үл зөвшөөрдөг.
Ямар ч хүн юмны оройд өөрийнхөө хүчээр гардаггүй. Тиймээс бардам зангаар зүрх сэтгэлээ өргөмжилдөг хүн авах зохисгүй магтаалыг өөртөө авч буй хэрэг билээ. Гэтэл энэ өвчин тахлын нэг хачирхалтай тал байна. Үүнд хамгийн ихээр автсан хүмүүс өвчтэй байгаагаа хамгийн бага мэдэж анзаардаг. Нэг хүн бардам зан гурван хэв маягаар илэрдэг гэж хэлжээ. Үүнд: Шалгарлын бардам зан, Царайны бардам зан, мөн Нигүүлслийн бардам зан багтана. Нэгдүгээрт, шалгарлын бардам зан бол өвлөн залгамжилсан давуу байдлын мэдрэмжээр илэрдэг. Бид тийм бардам зантай төрдөггүй ч эцэг эх юмуу үе тэнгийн хүмүүсээс үүнийг даруй өвлөж авдаг.
Хоёр дах төрлийн бардам зан ихэрхэх явдлыг хамруулна. Өөрөөр хэлбэл, та өөр нэг хүнээс илүү үзэсгэлэнтэй, илүү ухаантай, илүү царай төрх сайтай гэж мэдрэх мэдрэмж гэсэн үг. Энэ зүйлд эрчүүд эмэгтэйчүүдийн аль аль нь ижил хэмжээгээр автдаг.
Бардам зангийн гурав дах төрөл бол  нигүүлслийн бардам зан гээч зүйл. Та бусдаас илүү сүнслэг хүн мөн гэж үзэх андуу буруу үзэл үнэмшил билээ. Ийм төрлийн бардам зан олон янзын хувилбартай. Та зөв зүйтэй байхад бусад бүх хүн буруу зөрүү гэж итгэх үнэмшил хэлбэрээр ч илэрнэ.
Нэг зүйлд бүгдээрээ баттай итгэж болно: Бурхан бардам занг үзэн яддаг. Зан чанарын бусад алдаа дутагдлаас илүүтэй бардам занг үзэн яддаг байх. Бурхан үүнийг ийм ихээр үзэн яддагт гайхах зүйл үгүй!