ГЭРЭЛ ХУГАЛАГЧ ПРИСМ МЭТ ЗАГАЛМАЙ

ГЭРЭЛ ХУГАЛАГЧ ПРИСМ МЭТ ЗАГАЛМАЙ

“Харанхуйд алхаж яваа ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав.” Исаиа 9:2

Гэрэл гэж юу вэ? Магадгүй та “Өө ёстой амархан. Гэрэл бол...” гээд хариулах байх. Гэвч та түр зогсоод энэ тухай сайтар бодож үзвэл энэ өгүүлбэрээ яаж дуусгахаа сайн мэдэхгүй болж магад.
1666 онд Англи эрдэмтэн эрхэм Исаак Ньютон цагаан гэрэл олон өнгөтэй гэрлээс бүрддэг болохыг нээсэн. Яг тэр үеийн ойролцоо Голландын нэгэн физикч батлахдаа гэрлийг долгионоос бүрддэг гэжээ. Тэгээд гэрлийн шинж тэмдгийг тайлбарлахаар долгионы онолыг дэвшүүлсэн. Тэр хүнийг Христиан Хуйген гэдэг. Түүний энэ онол нэг зууны туршид ноёрхож ирснээр дараа нь 1864 онд Английн физикч Жеймс Кларк Максвелл математикийн цахилгаан соронзон орны онолыг дэвшүүлэв. Тэр нь орчин цагийн шинжлэх ухааны өгөгдлийн үндэс суурь болжээ.
Гэхдээ гэрийн тань гэрэл унтраад та маш харанхуй өрөөнд үлдвэл яах вэ? Тэгвэл та онол яриад суух уу? Харин зүгээр л чүдэнз юмуу лаа олж авахыг хүснэ. Онолыг март! Зүгээр л гэрлээ асаа! Гэвч өнөөдөр олон хүн тийм байдалтай байна. Ямар ч тайлбар байсан хамаагүй харанхуй ертөнцөд гагцхүү гэрэл хэрэгтэй.
Энгийнээр хэлбэл, манай ертөнц дэх гэрэл гурав ангилагдана. Байгалийн гэрэл буюу нар, сар болон одод гэх мэт. Дараа нь, хиймэл гэрэл гэж энергийн өөр нэг хэлбэр байдаг. Мөн сүнслэг гэрэл гэж бий. Библид гэрлийн тухай, гэрэл харанхуйд ямар нөлөө үзүүлдэг талаар нэлээд их зүйл өгүүлжээ. Иохан өөрийнхөө сайн мэдээний номын оршил хэсгийг бичихдээ Есүс Христийг дэлхийн сүнслэг гэрэл гэж дүрслэв. Түүнийг харанхуй ертөнцөд ирсэн гэж бичжээ. Иохан хэлэхдээ жинхэнэ гэрэл бол Есүс Христ мөн гэв. Есүс аливаа бүх хүнд сүнслэг гэрлийг өгдөг гэжээ. Христ Өөрөө айлдахдаа “Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав” гэсэн. (Иохан 8:12)
Гэрлийг тодорхойлсон хамгийн практик тодорхойлолтуудыг нэг бол гэрэл зүгээр л харанхуй үгүй болохыг дэмждэг зүйл гэсэн үг. Үнэндээ энэ тодорхойлолт бол шинжлэх ухааны тодорхойлолтоос илүү практик билээ. Гэхдээ энгийн үгээр энэ тодорхойлолт бидэнд Есүс Христийн дэлхийд үзүүлэх нөлөөний тухай хэлж өгдөг.
Ньютоны нээлт ёсоор гэрэл присм дүрсээр дамжин гарахдаа олон янзын өнгөтэй гэрэл болж задардаг. Тэдгээрийн зарим нь их өнгөлөг тод, харин зарим нь дундаа сүүдэртэй байдаг. Тус бүр нь гэрлийн тодорхой илэрхийлэл билээ. Тэгвэл би 100 өөр хүнээс “Есүс Христ өөрт чинь юу хийж өгсөн бэ?” гэж асууя л даа. Тэгвэл би 100 ондоо хариултыг авна гэдэгт эргэлзэх зүйлгүй. Зарим хүн хэлэхдээ “Есүс бол миний найз” гэх байх. Эсвэл “Тэр бол миний Эзэн ба Аврагч”, “Миний гэрлэлтийг бүтэмжтэй болгосон Нэгэн” гэж хэлнэ. Өөр нэг хүн бас “Эмч нар аргагүй болоход Есүс намайг эдгээсэн!” гэж хэлж магадгүй.
Та үүнд эргэлзэж байна уу? Тэр энэ бүхэн байж чадна гэж үү? Үүнээс ч илүү зүйл байж чадна гэж үү? Тэгвэл присм дүрсээр дамжих гэрлийг санаарай. Гэрэл бол нэг, харин илрэл нь ондоо. Энэ тухай ингэж бодоорой: Загалмай бол тэр присм дүрс юм. Загалмай намайг тэнгэр диваажингийн гэрэлтэй холбож өгдөг. Миний өвдөлт зовлон, харанхуй руу гэрэл тусгадаг. Миний хэрэгцээ ямар байхаас үл хамааран Бурхан түүнийг хангах чадвартай. Тийм ээ, Тэр бол таны хэрэгцээний хариу билээ. Тэр бол таны асуудал, өвдөлт шаналлын шийдэл.


ТАНЫ НӨХЦӨЛ ЮУ БАЙХААС ҮЛ ШАЛТГААЛАН ТЭР БОЛ ТАНЫ ШИЙДЭЛ БИЛЭЭ.