ХАРАНХУЙГ НҮХЭЛЖ ГЭРЭЛ ГАРГАХ

ХАРАНХУЙГ НҮХЭЛЖ ГЭРЭЛ ГАРГАХ

“Та нар ертөнцийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна.” Матай 5:14

Английн нийтлэлч, зохиолч Жон Раскин хүүхэд байхдаа гудамжны дэн асаадаг хүн гудамж өөд өгсөөд явж байхыг харжээ. Бяцхан хүү чангаар “Хар даа! Тэр хүн харанхуйг нүхэлж гэрэл гаргаж байна” гэсэн гэдэг. Жон Раскин тэгэхэд Христитгэгч хүн бүхний эрхэм зорилгыг яг таг дүрсэлсэн хэрэг. Тэр зорилго бол: Харанхуйг нүхэлж гэрэл гаргах.
Саяхан нэг конференц дээр би “Та бүхнээс хэд нь ажлынхаа газартаа цорын ганц Христитгэгч хүн бэ?” гэж би хүмүүсээс асуусан юм. Ихэнх хүн гараа өргөв. Дараа нь би “Та нараас хэд нь өөртэй чинь адил итгэгчид дүүрэн газар ажиллахыг хүсэж байна вэ?” гэлээ. Эхний асуултад “Тийм” гэж хариулсан хүмүүсээс олонх нь хоёр дахь асуултад бас “Тийм” гээд гараа өргөв. Анд минь, магадгүй Бурхан таныг яг байгаа газар чинь байлгаж байх боломжтой шүү. Тэр танаар харанхуйг нүхлүүлж гэрэл гаргуулахыг хүсэж байгаа ч юм билүү?
Есүс айлдахдаа: “Та нар ертөнцийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна.  Хэн ч дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг” (Матай 5:14-16) гэв.
“Гэхдээ би ажил дээрээ цорын ганц Христитгэгч хүн. Тэгээд манай ажлынхан намайг шоолдог!” гэж хүмүүс хэлдэг. Маш өчүүхэн гэрэл ч их харанхуйг зайлуулдаг гэдгийг та мартаа юу? Магадгүй тийм учраас Бурхан таныг энэ газарт байлгасан байх. Таныг харанхуйн эсрэг гэрчлэгч болгохын тулд тэнд таныг тарьсан байж болно.
Олон жилийн өмнө би Карлсбедын Кейвернс гэдэг нэртэй, газар доорх асар том агуйд очиж үзсэн юм. Тэр агуй үнэхээр гүн учраас гэрэл унтраамагц хүн нүүрнийхээ урд байх гараа хүртэл харж чаддаггүй. Тэр агуйд ороход байгалийн хүрээлэнгийн ойн цагдаа нэг чүдэнз асаав. Ганцхан л чүдэнз ямар хурдан хугацаанд агуйг гэрэлтүүлж, бидэнд юмыг маш тод харах боломжийг олгосныг би огт мартахгүй.
Мэдээж, зөвт байдалд дуртай хүмүүсийн дунд, нэг нэгнээ хайрладаг хүмүүстэй хамт хүн бүхэн амьдрах хүсэлтэй. Харин тийм ажлын газрыг Бурхан бидэнд тэнгэр диваажинд гаргаж өгнө. Одоохондоо бол Бурхан таныг сүйрсэн гэр орон, эмтэрсэн зүрхнүүдийн  харанхуйг нүхэлдэг гэрэл байгаасай гэж хүсэж байна.
Та харанхуй ертөнц дээр гэрэл болж чадах хоёр арга зам бий: Эхнийх нь “Үзүүлэн гэрчлэл”-ээр, хоёр дах нь “аман гэрчлэл”-ээр дамжуулан тэгж чадна.
Та яг одоо өөрийнхөө амьдралын үр нөлөөний тухай бодоод үзээрэй. Тэр үр нөлөө таны төсөөлж байгаагаас ч агуу байх боломжтой.
Хүмүүст өөрийгөө Христитгэгч гэж мэдүүлэхийн тулд та цээжин дээрээ том тэмдэг зүүх юмуу, шашин сүсгийн агуулгатай зурагтай хувцас өмсөх шаардлагагүй. Тэд хэдийнээ мэдэж байгаа! Учир нь таны үнэлэмж тэднийхээс өөр байдаг. Таны хувьд хоёрдугаар сувгийн хошигнол инээдтэй биш байна. Та шаргуу ажиллаж, эсрэг хүйсний хүмүүстэй сээтгэнэдэггүй.
Есүс “Уулан дээрх хотын” тухай ярихдаа магадгүй одоогийнхоор Сафад гэж нэрлэгдэх хотыг үзүүлэн болгож ашигласан байх. Шавь нар эртний тэр хотын гэрлүүдийг дандаа хардаг байсан байх. Тэр гэрэл их холоос гэрэлтдэг байжээ. Тэр гэрлийг нуух боломж байсангүй.
Таны хэлдэг зүйлс, бас магадгүй таны хэлдэггүй зүйлс аман гэрчлэлд багтана. Энэ гэрчлэл бас харанхуйг зайлуулдаг. Миний нэг найз машины эд анги зардаг дэлгүүрт ажиллаж байгаад, Христтэй учирч, аажмаар үг яриа нь өөрчлөгдсөн. Тэндэхийн өөр нэг ажилтан түүний нэрийг санахгүй болчхоод түүнийг ярихдаа “Сэлбэгийн лангууны нөгөө хараахаа больсон залуу” гэж хэлж билээ.


БУРХАНЫ ИВЭЭЛЭЭР ТА Ч БАС ХАРАНХУЙГ НҮХЭЛЖ ГЭРЭЛ ГАРГАЖ ЧАДНА.