ТАВИН ХЭДЭН НАС

ТАВИН ХЭДЭН НАС

“Буурал толгой алдрын титэм. Зөвт байдлын зам дээр үүнийг олно.” Сургаалт үгс 16:31

Хэрэв та цаг хугацааг алгасаж, тодорхой насанд эрүүл чийрэг мөнхөд амьдрах боломжтой байсан бол ямар насыг сонгох байсан бэ? Нэг алдартай зах зээлийн судалгааны компаниас явуулсан интернет асуулгаар 2,000 насанд хүрэгчдээс яг энэ асуултыг асуужээ. Асуулгад бүх насны, газарзүйн бүхий л бүс нутгийн, улс төрийн бүх үзэл баримтлалын эрчүүд эмэгтэйчүүд оржээ. Харин асуулгын үр дүн таныг гайхшруулж магадгүй! Тавь бол төгс нас гэж олонх хүн хэлжээ.
Тавиад болон түүнээс дээш нас амьдралын хамгийн үр бүтээлтэй цаг үе байх боломжтой. Тэр насанд та гэр бүлийн бүрэн хариуцлагыг үүрэхээ больсон хэрнээ эрүүл мэнд чинь сайн хэвээр, боломжийн хөрөнгө мөнгөтэй болчихсон, мөн цаг хугацаа ихтэй байна (амьдралын жинхэнэ үнэ цэнэ бол цаг хугацаа шүү дээ). Өдөр тутам хүүхдээ хүмүүжүүлэх дарамт үгүй болсон, төсөвтөө багтааж амьдрах, зовлогоо зовоох цаг үе өнгөрсөн, мөн өөртөө нэр алдрыг бий болгох гэсэн дарамттай цаг дууссан.
Тавин хэдэн нас таатай сайхан, эрчимтэй үр бүтээл гаргах цаг байх боломжтой. Мөн сүнслэг, оюун ухааны болон сэтгэлзүйн хувьд өсөлт хөгжлийн үе байж болно. “Дундын цаг хугацаа” гэж “хижээл дунд нас”-ыг улам ихээр нэрлэх болсон.  Дундын цаг хугацаа гэж нэрлэгдсэн номонд Боб Бафорд бичихдээ хүний амьдралын хоёрдугаар хагас эхнийхээсээ илүү сайн сайхан байх боломжтой гэж итгэж байгаагаа илэрхийлэв. Хамаагүй сайхан байх боломжтой. Тавин нас бол өөрөөсөө: Би үнэхээр юуг сайн хийж чаддаг вэ? Би юу хийх хүсэлтэй байна вэ? Миний хувьд хамгийн чухал зүйл юу вэ? Би юугаараа хүмүүст дурсагдаж явмаар байна вэ? гэж асуух цаг хугацаа билээ.
Дийн Нийволми бол Дундын цаг хугацаа хүрээлэнгийн гүйцэтгэх захирал. Энэ хүрээлэн бол хүмүүст амьдралынхаа хоёрдугаар хагастаа баяр хөөр, үр нөлөө болон тэнцвэрт байдлыг олоход нь тусалдаг Христитгэлийн ашгийн бус байгууллага. Дийн хэлэхдээ “Дундын цаг хугацааны хүн өөрийнхөө дуудлагад буулт хийхийг сурч чадна. Мөн Бурханд итгэх гүн итгэлээ амьдрал дээр хэрэгжүүлж сурч чадна. Есүсийн хувьд чухал гэгдэх асуудлууд дээр хаанчлалын үр нөлөөг нэмэгдүүлж, мөн нийгэмдээ урт удаан баяр хөөртэй амьдралыг амсаж чадна” гэсэн.
Библид баталсан ёсоор, аливаа хүн ямар харагдахаас, юу гүйцэтгэсэн байхаас хамаагүй илүү чухал зүйл байдагт итгэдэг хүн амжилтад хүрэх зорилгоо хажуу тийш тавиад үүний оронд Бурханы хүсэл зоригийг гүйцэтгэж, Бурханы хүссэн хүн болох зорилгыг өөртөө тавьдаг.
Нас бол зүгээр л тоо гэдэг номонд Эйми Кармайкл гэдэг эмэгтэйн үгийг иш татсан байдаг. Эйми Кармайкл нэгэн Швейцар уулчны булшин дээрх бичээсээс урам авч ийм нэг залбирлыг бичсэн тухай тэд бичив. Тэр булшин дээрх үг бол:
Биднийг Өөрийнхөө уулчид болгож өгөөч. Тэгвэл бид доод бэлд бэдрээд байхгүй. Биднийг найдвараар шинэчлэн дүүргээч, найдварын Бурхан. Тэгвэл бид ялгуулснаар уул өөд мацах болно. Нүдэнд үл харагдагч Түүнийг харсан мэтээр мацна. Бидний уул өөд мацуулсаар нас эцэслүүлж өгөөч.
Уулын оргилд хүрэхийг зорьсон уулчин хүн ямар тэмдэглэгдсэн замаар мацахыг урьдаас шийддэг билээ. Бүх зам уул өөд хөтөлдөг ч авиралтын өөр өөр чадварыг, бас ондоо туршлагыг шаарддаг. Тэгвэл таны амьдралын хоёрдугаар хагас ямаршуу байх вэ? Хэрэв та өнөөдөр дундын цаг хугацааны хүн, эсвэл түүнээс дээш насны хүн бол уул өөд мацах замаа эргэж бодолцох цаг хугацаа заавал гаргаарай!


ХРИСТ ЕСҮС ДОТОР БУРХАНЫ ДЭЭШ ЧИГЛЭСЭН ДУУДЛАГЫН ШАГНАЛЫН ТӨЛӨӨ БАРИА ӨӨД УРАГШИЛДАГ БАЙЦГААЯ.