ХИЖЭЭЛ ДУНД НАС

ХИЖЭЭЛ ДУНД НАС

“Мэргэн ухаан ахмад настангуудад, ухаарал нь урт удаан амьдралд байдаг бус уу?” Иов 12:12

“Хижээл дунд нас” гэдэг амьдралын үеийг дүрслэхдээ хүн тэр насанд хүрэх дургүй байдаг ч нэгэнт хүрчихвэл тэр наснаасаа гарах дургүй болдог гэсэн байдаг. 1200-аад хүнээс хижээл дунд насыг дүрсэлж өгөхийг хүссэн юм. Тэр хүмүүс дотроос 41 хувь нь эмчилгээ сувилгааны зардал мөнгөнд санаа зовж эхлэхээр тэр нас эхэлдэг гэв. 42 хувь нь хэлэхдээ таны отгон хүүхэд өсөж гэр орноо орхиод, гэрийн тэжээвэр нохой чинь хөгшрөхөөр тэр нас болдог гэв. Харин үлдсэн 16 хувь нь тухайн цагт алдар нэртэй хамтлаг дуучдын нэрийг мэдэхгүй болоход хижээл дунд нас болдог гэсэн.
Нэгэн хошин нийтлэлд “Хижээл дунд насанд хүрснийг илтгэх баттай 25 шинж тэмдэг” гэдэг жагсаалтад орсон зарим зүйлсээс хуваалцъя:
1. Утсан дээр ирсэн зүйлийг унших улам хэцүү болно. Учир нь утасны үсгийн тэг гэнэт маш жижигрэн, бүдгэрнэ.
2. Болж бүтэхгүй газар буюу хамар дотор, нүүрэн дээр, чихэн дээр үс ургаж эхэлнэ.
3. Оройны 8 цаг гэхэд орондоо орж оройн 9 цаг гэхэд унтчихсан байна.
Гэвч ихэнх хүний хувьд амьдралын дунд нас бол үймээн самууны цаг гэхээс илүүтэй сэтгэцийн тогтвортой байдал, эрүүл мэндийн оргил цэг, үр бүтээлтэй үйл ажиллагаа болон нийгмийн амьдралд идэвхтэй оролцоотой байх цаг үе байдаг гэдгийг Мак Артурын судлаачид олж тогтоожээ.
“Тэнцвэртэй байгаа тохиолдолд амьдралын дунд нас бол хамгийн тав тухтай нас болохыг бид мэдэрдэг” гэж доктор Орвилл Гилберт Брим хэлжээ.
Танд бий болсон туршлага таны эрч хүч бага зэрэг буурсныг чинь хамаагүй ихээр нөхдөг гэдгийг ухаарахгүй байхад гол аюул оршино. Өөрөөр хэлбэл, та бөмбөгийг маш олон удаа зохиж үзсэн учраас бөмбөг хаана очоод ойж буудгийг төгс мэддэг болсон гэсэн үг. Тийм учраас урьдынх шигээ 10 алхам хийдэг байснаас одоо 5 алхам хийж замаа товчлох боломжтой болсон. Та урьд өмнө алдаа хийж, тэдгээрээс сайн сурсан. Та ямар нэг хороолол дундуур мянга мянган удаа алхаж дадсан, бас зөвхөн илүү шаргуу ажиллах биш, харин илүү ухаалаг ажиллахад суралцсан байгаа. Гэвч мэргэн ухаан бол нас ахихад өөрийн эрхгүй нэмэгддэг зүйл биш. Библийн Иов номонд бидэнд анхааруулга өгч “Агуу хүмүүс мэргэн байх ёсгүй бөгөөд ахмадууд ч шударга шүүлтийг ухаарах албагүй юм байна” гэжээ. Харин Бурхантай харилцаатайгаар амьдарч, өдөр хоногоо хамгийн үр дүнтэйгээр ашиглах нь бусдаас онцгой амьдралд хүргэнэ. Дуулал 90:12-р эшлэлд бидэнд ийм нэг зааварчилгаа өгчээ: “Иймээс бид мэргэн зүрх олж авахын тулд өдрүүдээ тоолохыг бидэнд зааж өгөөч!” Тиймээс энэ нас хамгийн сайхан нас байж болох ч, хамгийн муухай нас ч байх боломжтой. Энэ нас ямар байхыг та өөрөө тодорхойлно гэсэн үг.
“Та хэдэн настай вэ?” Зарим хүн 40-тэй байхдаа хөгширдөг. Бусад хүн 75-тай байхдаа залуухан байдаг. Та юу гэж бодож байгаа шигээ тийм залуухан, мөн өөрийгөө юу гэж үздэг шиг тийм хөгшин. Таны итгэл ямар хэмжээнд байна та тийм хэмжээнд залуухан, бас таны айдас хэчнээн их тэр хэмжээнд хөгшин билээ. Сэтгэл санаа болон сүнсний утгаар авч үзвэл хөгжиж боловсорсон байна гэдэг нь амьдралынхаа аль ч улирал дээр өөрөө өөртэйгөө эвлэрсэн байхыг хэлнэ. Яг л Сургаалт үгс 16:31-р эшлэлд хэлсэн шиг “Буурал толгой алдрын титэм. Зөвт байдлын зам дээр үүнийг олно.” Тийм л байх болтугай.