АРИЗОНА МУЖИЙН КЕРФРИ ХОТ

АРИЗОНА МУЖИЙН КЕРФРИ ХОТ

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн” Матай 11:28-30

Аризона мужийн Керфри хотод Грегг Варрен гэдэг нэртэй шинийг санаачлагч хүний явуулах үйл ажиллагааны төв нь энд байжээ. Тэр хүн хотынхоо нэрийг ашиглан санаандгүй амжилт гаргаж, өөрийн санаачилгаа цэцэглэж буй бизнес болгосон.
Грегг Варрен бол нисгэгч хүн. Нэг удаа тэр Тайланд улсад айлчлахдаа Буддын шашны лам нарын хийдэг нэг зан үйлийг ажиглажээ. Лам нар хүмүүсээр цаасан дээр асуудал бэрхшээлүүдийг нь бичүүлж, тэр цааснуудыг шатаагаад, үнсийг нь нэг даалин шиг юманд хийж өгч, хүзүүн дээр нь зүүлгэж өгдөг байжээ. Тэгээд хэдэн өдрийн дараа хүмүүс тэр үнсийг ойролцоох уулын бэлд аваачиж салхинд хийсгэж байхыг анзаарав.
Варрен өөрийн хотдоо эргэж ирээд “Санаа зоволтоос чөлөөлөгдөх” сэдлээ бизнес болгожээ. Хүмүүс түүнд хандаж, санаа зоволтуудаа жагсаахын зэрэгцээ бүр захидал маягийн зүйл бичдэг болсон. Тэгээд бүтээгүй гэрлэлт, мансууруулах бодис хэрэглэдэг хүүхдүүд, мөнгө санхүүгийн асуудал, араар тавьдаг эхнэр нөхөр, мөн эрүүл мэндийнхээ төлөөх санаа зоволтууд гэх мэт зүйлсийг сэтгэлээсээ авч хаядаг болсон гэнэ.
Эрт дээр үед Есүс Өөрийн дагалдагч нараа уриалан дуудаж “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн” гэж айлджээ. (Матай 11:28-30)
Санаа зоволтоос ангижрах үнэхээр боломжтой гэж үү? Жижигхэн Керфри хотын дээгүүр санаа зоволтуудаа цаасан дээр бичээд шатаасан үнсийг тараасан шиг “сүнслэг” үйл ажиллагааг хийхэд хангалттай гэж үү? Мэдээж “Үгүй! Энэ бол бүтэмжгүй зүйл!”.
Таны таньж мэддэг хэдэн итгэгч хүн санаа зоволтоос ангид царайлж, хөмсгөө зангидахгүй явдгаараа бусдад танигдсан бэ? Бурхан амьдралыг өөрчилдөг гэж бид дандаа хэлдэг. Тэгсэн хэрнээ бөөн бөөн санаа зоволтыг тээсээр амьдардаг. Бидний амьд Бурхан Буддын шашны мод, чулуу юмуу алтаар урласан шүтээнээс илүүгээр бидэнд тусалж чадахгүй юм шиг бид царайлдаг.
Варрен хүмүүсийн санаа зоволт үнсийг салхинд хийсгэх гэж байтал онгоцноос нөлөөтэй агаарын урсгалаар тэр үнс эргэж хүмүүсийн нүүр рүү хийсэж ирсэн гэдэг. Хэрэв та санаа зоволтуудаа Бурханд итгэж даатгахгүй бол танд ч бас тиймэрхүү зүйл тохиож магадгүй шүү.
Нэг талаас санаа зоволтынхоо үнсийг зүгээр салхинд хийсгэж болно. Гэвч нөгөөтээгүүр амьд Бурхан тухайн нөхцөлийг шийдвэрлэж өгнө гэж итгэх нь асар том ялгаатай! Хэрэв Бурхан амьд, бас Түүний Үг үнэн бол бидэнд асуудал, санаа зоволтыг өгч байгаа нөхцөл байдлыг Тэр ямар нэг байдлаар шийдвэрлэж чадна гэсэн үг. Үнэхээр үүрдийн, биет, бодит зүйлийг хийж өгч чадна.
Элч Петр бичихдээ “Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд хая” (1 Петр 5:7) гэв. Таныг орхиж хаяагүй амьд Бурханы санаа тавилт таны амьдралд жинхэнэ өөрчлөлтийг авчирна. Дашрамд хэлэхэд, Санаа амар гэдэг нэршил бол Бурханы жинхэнэ хүүхэд бүрийн нэршил байх учиртай.
Жосеф Скривен энэ тухайд маш оновчтойгоор ингэж бичжээ: “Бидэнд сорилт, уруу татлага тохиолдож байна уу? Хаа нэгтээ зовлон байна уу? Урам хугарч хэзээ ч болохгүй, Эзэнд залбирал өргөөрэй.” Энэ бол санаа зоволтын асуудлын цор ганц үүрдийн шийдэл билээ.