БУРХАН ЗАЛГАЖ БАЙНА

БУРХАН ЗАЛГАЖ БАЙНА

“Тэгэхэд ЭЗЭН ‘Хүн өөрөө махбод тул Миний Сүнс хүнтэй мөнхөд байгаад байхгүй. Харин тэдний өдрүүд нь нэг зуун хорин жил болог’ гэжээ.” Эхлэл 6:3

Та өдөрт хэдэн дуудлгага хийж, хэр олон хүнтэй утсаар ярьдаг вэ? Зарим үед ярихыг хүссэн хүнтэйгээ холбогдохгүй байх үе ч бий. Маш олон амжилтгүй дуудлагын хийсэн ч бүтэлгүйтэж цөхрөнгөө барах үе байдаг шүү дээ. Энэ б Харин та Бурхантай ярилцдаг уу?
Нэгдүгээрт, Бурхан өнөө цагт бидэнтэй ярьсан хэвээр. Хэдийгээр Түүний дуу хоолойг бид бие махбодын чихээр сонсохгүй ч Тэр ярьсаар байгаа. Тэр мэдээж дуут шуудан дээр үг мэдээ үлдээдэггүй. Харин бидэнтэй ярьж буйг нь бид ихэнхдээ үл анзаардаг. Учир нь ийм агуу, хүчирхэг Нэгэн тэнгэр диваажингаас аянга цахилгаан цахилуулж, эсвэл тэнгэрлэг бүрээ татахаас өөрөөр ярих боломжгүй гэж бид боддог билээ.
Хоёрдугаарт, Бурхан  бол бидний хоорондоо харьцдаг байдлаас хамаагүй илүү хүлээцтэй, бас тэвчээртэй гэдэг нь үнэн л дээ. Тэгсэн хэдий ч Бурханы тэвчээрт төгсгөл гэж гарцаагүй бий. Тэр үе өнөөх бизнес эрхлэгч хүн шиг Бурхан утасныхаа харилцуураа тавьж, бидэнтэй харьцах харьцаагаа дуусгана. Библид энэ тухай олон янзын аргаар бидэнд өгүүлжээ.
Энэ үнэнийг хамгийн хүчтэй дүрсэлсэн үйл явдал бол Ноа гэдэг хүний цаг үед Бурхан хүн төрөлхтөнтэй хэрхэн харьцсан тухай түүх. Та тэнгэрт солонго харах бүртээ өөртөө хоёр үнэнийг дандаа сануулах учиртай: Бурханы тэвчээрийн төгсгөл гэж бий. Гэвч Түүний нигүүлсэл Түүнд итгэгчдэд хүртээмжтэй хэвээр. Бурхан Ноагийн цаг үеийнхэнд тэвчээртэй ханджээ. Ноа тэдэнд “Хэмжээ хязгаар гэж байгаа шүү. Та нар Бурханд ийм байдлаар дандаа хандана гэж байхгүй” гэж сануулсныг үл тоомсорлон тэд инээлдэж, итгэлгүй байдлаар Ноаг доромжилж байжээ.
Энэ хандлага нь надад нэг хоригдлын түүхийг санагдуулна. Тэр хоригдол цаазаар авахуулахын өмнө хамгийн сүүлчийн зоогоо идэж байжээ. Нэг хоёрдугаар хоолоо идсэний дараа тэр амттаныг хажуу тийш тавиад “Үүнийг одоо биш, дараа нь идье” гэсэн. Гэвч түүний хувьд “дараа нь” гэсэн цаг хугацаа байсангүй. Мөн Ноагийн цаг үеийн хүмүүст хоёрдахь боломж гэж үлдээгүй. Эцсийн эцэст Бурхан айлдахдаа “Миний Сүнс хүнтэй мөнхөд байгаад байхгүй” гэв. Харин Ноа Бурхан айлдсанд итгэсэн тул “Эзэний мэлмийд нигүүлслийг хүртсэн.”
Үүнийг юу гэж ойлгох вэ? Нэг хязгаар шугам гэж бий. Та түүнийг нэгэнт давж гарвал Бурханы дуу хоолой тантай тэмцэлдэхээ болино гэж ойлгох уу? Тийм нүдэнд үл үзэгдэх шугам гэж байх нь. Танай гэрийн гадаах цементэн зам дээр тэмдэглэгдсэн шугам биш. Юутай ч байсан тийм шугам гэж байсаар.
Нэгэнт Бурхан хүний чихэнд сонсогдохоор тэнгэрээс нүргэлсэн дуугаар “Чиний хийх гэж байгаа зүйл буруу шүү!” гэж дуугардаггүй учраас бид өөрсдийн үйлсээ нягтлахгүй байж, Түүний чимээгүйхэн дуу хоолойг сонсохгүй байх хандлагатай байдаг. Тиймээс бид өөртөө  “Би буруу зүгт яваад байна даа” гэж анхааруулдаггүй.
эрэв таны зүрх сэтгэлд ямар нэг санаа зоволт байгаа бол та хэтэрхий холдоогүй, хэт оройтоогүй. Бурхан өөртэй чинь ярьж байснаа харилцуураа гэнэт тавихыг та хүсэхгүй биз дээ. Тиймээс Бурханы тэвчээр төгсгөлтэй гэдгийг баттай санаарай.