ТА ГАВ ГАНЦААРАА ЗОГСОХ ҮЕД

ТА ГАВ ГАНЦААРАА ЗОГСОХ ҮЕД

“Бидний үйлчилдэг Бурхан биднийг аврах бол дүрэлзсэн галтай зуухнаас ч хаантан таны гараас ч биднийг Тэр аварна. Хэдийгээр тэгэхгүй байсан ч, өө хаантан, бид бурхдад тань үйлчлэхгүй мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдсүгэй...” Даниел 3:17-18

Гэрлээгүй эх хүн” гэдэг ухагдахуун бидний үгсийн сангаас бараг устсан. "Хайр бүхнийг хамруулсан” байх ёстой гэж бидний хүүхдүүдэд сургуульд заадаг болсон. Мөн нэг хүйсний хоёр хүн яг л аав ээж хоёр шиг нь гэрлэлтийн ёслол хийх боломжтой гэж тэд сурдаг болсон. Хүйс гэдэг зүйл хувирах боломжтой гэсэн ойлголтыг тэд сурч байна.
Хэрэв та хүүхдийнхээ багштай энэ талаар ярилцахаар шийдвэл түүний зүгээс няцаалттай тулгарч өөрөө хэцүү байдалд орно. Тэр таныг “Яаж та тийм сохроор дагагч байж чадаж байна аа? Яагаад ийм үзэн ядалттай байна вэ?” гэж буруушааж ч магад. Та яг л ганцаараа зогсож байх шиг мэдэрнэ. Бусад эцэг эхчүүдтэй та ярилцаж үзэхэд тэд мөрөө хавчин “Бид энэ талаар дорвитой юу хийж чадах билээ дээ? Өнөө цагт хүмүүс ийм л болчхоод байна шүү дээ” гэж танд хариулна.
Олон жилийн өмнө Эдмунд Бёрке хэлэхдээ “Хорон муу явдал ялалт байгуулахад сайн хүмүүс юу ч хийхгүй байх нь хангалттай” гэв. Тэгвэл танд байх хувилбарууд юу вэ? Та юу хийж чадах вэ?
Ёс бус ухагдахууныг буруушаах үед хүмүүсийн зүгээс эсэргүүцэл ирдэг. Тэдний эсэргүүцэл хэд хэдэн үе шаттай. Тэр шат бүр тулааныг улам ширүүн болгоно.
1-р үе шат: Шоолж доромжлох. Ямар нэг багш юмуу сургуулийн захиргаа, эсвэл сургуулийн зөвлөлийн гишүүний бага хэмжээний эсэргүүцэлтэй тулгараад олон хүн тэмцлээ зогсоож байсан удаатай.
2-р үе шат: Нүүр тулахуй. Энэ шатан дээр хүмүүс тантай нүүр тулж, таныг айлган сүрдүүлэхийг, буланд шахахыг хичээнэ. Доромжлолын эхний үг бөмбөг мэт нисэж ирээд нүүр дундуур цохиод авах шиг болоход олон хүн хэлэх үггүй чимээгүй болдог. “Та яаж ийм сохроор дагаж чадаж байна вэ?” гэдэг үг бол шууд цохилт. Эсвэл тэр хүмүүс таныг доромжилсон үгээр нэрлэж дуудна. Жишээ нь ижил хүйстнийг үзэн ядагч, хөшүүн, хачин этгээд болон өөр үй олон нэрээр дуудна. Эдгээр үгийг сонсоод та ухарч няцмаар, эргэж буцмаар, эсэргүүцлээ зогсоомоор юм шиг санагдана.
3-р үе шат: Тусгаарлалт. Хэрэв доромжлол үйлчлэхгүй, хэрэв та няцахгүйгээр байр суурин дээрээ байсаар байвал эсэргүүцлийн дараагийн үе шат эхэлнэ. Хүмүүс таныг тусгаарлах, дуу хоолойг чинь хааж боох, таныг холдуулж алслуулах, эсвэл хянаж хариуцаж буй хүмүүстэй таныг уулзуулж яриулахгүй байх арга хэмжээг авна. Тантай халдвартай өвчтөн шиг харьцаж, танаас зайлсхийж, таныг үл тоомсорлож, хүн биш юм шиг хандана.
4-р үе шат: Нухчин дарахуй. Энэ бол таныг тулаанаас гаргах гэсэн эцсийн оролдлого. Голдуу хагалан бутлагчдыг дуугүй болгох хуулийг тогтоож хэрэгжүүлэх шатны асуудал. Ийм үзэгдэл жилээс жилд улам хүчээ авч байна.
Ёс суртахууны хувьд буруу гэж үзэх нөхцөл байдалд та яаж ханддаг вэ? Та ганцаараа зогсож байна гэж бодохдоо ямар нэг өөрчлөлтийг бий болготол хэрхэн бат зогсож чадах вэ? Елиа гомдлон Баал бурханд өвдөг сөхрөөгүй цор ганц хүн байна гэж хэлэхэд өөртэй нь яг адил 7,000 өөр эш үзүүлэгч байгааг Бурхан түүнд сануулсныг та мартсан уу? Хэн нэгэн хүн бузар мууг эсэргүүцэж дуугаа өргөвөл өөр хүмүүс ч энэ үйл хэргийн төлөө босох болно. Учир нь хүмүүс дагах удирдагчийг л хайж хүлээж байдаг.
Би залуу байхдаа ёс суртахууны үйл хэргийн төлөө эсэргүүцэж зогсож байсан. Бид тухайн тулаанд ялагдсан боловч нэг настай, мэргэн ах хэлэхдээ “Бидний үйл хэрэг дэмий хоосон өнгөрөхгүй. Бид одоо ялагдсан ч Бурхан үүгээр дамжуулан өөр бусад хүмүүсийг тэмцэлд уриалдаг. Тэгээд энэ тэмцэл эцсийн эцэст ялалтад хүргэнэ” гэж хэлсэн. Түүний зөв байжээ. Эцэст нь ялагдах дайны нэг тулаанд ялалт байгуулснаас эцсийн эцэст ялалт байгуулах дайнд нэг л тулаанд ялагдал хүлээсэн нь дээр.


БҮҮ БУУЖ ӨГӨӨРЭЙ.