СЭТГЭЛ СҮНСНИЙ ЧИНЬ ТӨЛӨӨХ СОЁЛЫН ТЭМЦЭЛ

СЭТГЭЛ СҮНСНИЙ ЧИНЬ ТӨЛӨӨХ СОЁЛЫН ТЭМЦЭЛ

“Үүр цайх үеэр тэнгэрэлч нар Лотыг яаруулан ‘Босогтун, энд байгаа эхнэр, хоёр охиноо аваад яв. Эс тэгвээс та нар энэ хотын шийтгэлтэй хамтдаа устгагдах болно’ гэжээ.” Эхлэл 19:15

Соёлын тулаан бол асар өргөн утга агуулгатай. Танай хүүхдийн багш нь хүйс солигдож болох үзлийг хүлээн зөвшөөрөх үгүйгээс ч илүү өргөн утгатай. Эсвэл өсвөр насны хүүхэд эмийн сангаас бэлгэвч асуугаад авахад эцэг эхэд нь мэдэгдэх ёстой үгүйгээс ч илүү өргөн агуулгатай тулаан билээ.
Соёл ахуйн энэ тулаан Едений цэцэрлэгт байхаас эхэлжээ. Тэгэхэд нөхөр эхнэр хоёр Бурханы дуу хоолой сонсох уу, эсвэл Түүнээс нүүрээ буруулаад хүссэн зүйлээ хийх үү гэсэн сонголттой тулгарчээ. Ингээд Адам Ева хоёр тэрхүү сонголт шийдвэрийг гаргаад хүмүүн төрөлхтний хувь заяаг, тэдний амьдрах талбарыг түвшинг мөнхөд өөрчилжээ. Гэхдээ өнөөдөр та аливаа сонголттой нүүр тулахад тэр сонголт үнэндээ таны л мэдэх хэрэг байдаг. Таны хувьд зөв гэгдэх зүйл бол дэлхийн жишиг юм. Өнөөдөр Бурханы Үг болон Түүний төлөвлөгөө хүмүүний зан үйлийн жишиг болох газрыг та эрж хайгаад нэлээд зүдрэх байх.
Хэрэв танд Лондон хотод айлчлах завшаан олдвол та Хотын Замын автобусаар Банхилл Фийлд гэдэг нэртэй оршуулгын газар руу очиж үзээрэй. Тэнд XVII зууны хүн, мужааны хүү Жон Буниан гэдэг нэртэй хүний шарил байгаа. Залуу байхдаа тэр хүн тэрслүү үзэлтэй, бузар муу амьдралтай байжээ. Гэвч мэдээж өөрийн цаг үеийн хүмүүсээс хамаагүй дор амьдарч байгаагүй л дээ. Дараа нь Буниан итгэгч болоод, ямар нэг зөвшөөрөл авахгүйгээр сургаал номлодог болжээ. Үүний төлөө тэр баривчлагдаад тэрнээс хойших 12 жилийг Бедфордын шоронд өнгөрүүлж, тэндээ амьдарчээ. Тэнд байхдаа Бунианд түүх болон амьдралын талаар эргэцүүлэх асар их хугацаа гарчээ. Тэр үед Буниан Англи хэлнээ (Библиэс гадна) хамгийн ихээр хэвлэгдэж, тараагдсан ном буюу Мөргөлчний аян зам гэдэг номыг бичжээ.
Энэ бол амьдрал дундуур аялахдаа өөрийг нь устгах гэсэн хүчнүүдтэй байнга тэмцэлдэж яваа аянчны түүх билээ. Анд минь, тэр бол Бурханы дуу хоолойг сонсох гэж, мөн Түүний Үг болох Библийн зааварчилгааг дуулгавартай дагах гэж хичээдэг хүний дүр зураг. Бас Бурханы хүсэл зоригийг үйлдсэнээр соёл ахуйн дуу хоолой болон бидний гэмт чанарын дуу хоолой үл тоомсорлодог хүний тухай өгүүлэл билээ.
Та Шинэ Гэрээний Еврей 11-р бүлгийг унших цаг гаргаарай. Тэндээс та олон тооны хүмүүсийн намтраас цухас дурдсаныг унших болно. Тэд бүгд соёлын тулааныг явуулж, олонх нь тусгаарлагдаж, хавчигдсан. Зарим нь бас итгэлийн төлөө амиа золиосолсон. Гэхдээ тэд хэзээ ч бууж өгөөгүй, найр тавиагүй. Харин хүмүүсийг дагаад тод гэрэл дор явахаас илүүтэй Бурханы хамтаар гав ганцаараа алхах сонголтоо хийжээ.
Ихэнхдээ сорилт шалгуурууд жижигхэн зүйлсээр ирдэг. Тэгэхэд бид голдуу “За энэ ч тийм чухал бишээ” гэж хэлэхэд бэлэн байдаг. Гэтэл жижигхэн буултууд цаашдын томоохон буултуудын суурийг тавьж өгдөг. Сайхан амьдралтай болоод сэтгэл хоосон, гүехэн зантай, сүнсний дампууралтай үлдсэнээс шударга байдал, цэвэр хүний мөстэйгөөр ганцаар явах замаар замнасан нь хамаагүй дээр. Соёлын тэмцэл бол таны сэтгэл сүнсний төлөөх, таны гэр бүлийн төлөөх, таны амьдралын төлөөх тулаан шүү. Үүнийг бүү мартаарай.