СОЁЛ АХУЙ ГЭЖ ЕР НЬ ЮУ ВЭ?

СОЁЛ АХУЙ ГЭЖ ЕР НЬ ЮУ ВЭ?

“ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд тааламжгүй байваас хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог. Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад мөргөх үү эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн бид ЭЗЭНд үйлчилнэ...” Иошуа 24:15

Манай үеийнхнээс өөр ямар ч цаг үеийн хүмүүс өөрсдийн соёл ахуйгаас бидэн шиг илүү ихийг хүсэж байгаагүй. Гэтэл зөвхөн Есүс Христ тэр илүү зүйлийг хангаж чадах нэгэн билээ. Жишээ нь юуг вэ? Хөгжил цэцэглэлтийн тав тухыг. Тэр дотор гэр орон болон машин тэрэг, аз жаргал, бас банкин дах хөрөнгө мөнгийг бид хүсдэг. Эдгээр зүйлс нийгмийг хөдөлгөх хүчин болох үед асар олон хүн “Бурхан эд зүйлсийг хангах болно” гэсэн сэтгэлгээнд автагддаг. Т эгээд Бурханыг бидний хүсэн хүлээсэн зүйлсийн агуу хангагч байхыг бид хүсэн хүлээдэг. Тийм ч учраас Христитгэлт нийгэмд маш олон салж бутарсан гэр орон байдаг байх. Үй олон хүмүүс өөрийн гэсэн Библитэй мөртлөө түүнийгээ хэзээ ч уншдаггүйг, бас үе үе сүм чуулганд хамрагдаж, сүм чуулганыг маш сайхан цэнгээн шоу гэж үздэг хэрнээ туулсан зүйлийнхээ улмаас өөрчлөлтийг огт амсаагүй явдгийг үүгээр тайлбарлаж болно. Тэдний хүүхдүүд бусдын хүүхдүүдийн адил асуудалд орж, мансууруулах бодис, бэлгийн явдалд автаж, тэдгээрийнхээ үр дагаврыг амсахад эцэг эх нь зовсоор байна. Мөн хүүхдүүд нь Бурхантай ямар нэг харилцаатай болохыг огт бодолцдоггүй.
Таны соёл ахуй таны хүсэж байгаа зүйлсийг хангана гэж та хүсэн хүлээдэг үү? Хамгийн гол нь таны хэрэгцээг хангаж өгч чадах уу? Эсвэл дэлхийн хэзээ ч хангаж чадахааргүй зарим нэг зүйлсийг 2000-аад жилийн өмнө загалмай дээр үнэ төлж авсан юмуу?
Соёл ахуйг таны дотор нь амьдардаг байшинтай зүйрлэж болно. Таны гэр бүлтэй холбож яривал энэ бол жаазтай зураг. Гэр бүл бол зургийн агуулга, харин соёл ахуй бол зургийг хүрээлж байгаа жааз. Соёл ахуй гэдэг үг Библид гардаггүй ч энэ номоос таны унших түүх бүрийн арын дүр зураг нь болж өгдөг.
Библийг үнэхээр судалж үзсэн аливаа хүн нэг зүйлийг амархан хүлээн зөвшөөрнө. Үнэндээ соёлын дайн тулаан хүмүүний иргэншлийн бүхий л түүхийн турш явагдсаар иржээ. Мөн Христийг эргэн иртэл, Өөрийн хаанчлалаа байгуултал, зөвт хүмүүс захирч, Бурханы хүсэл бүхний захирдаг хууль болтол соёлын дайн тулаан аливаа тохиолдлын арын дэвсгэр үргэлжлүүлэн байсаар байна. Тэр хооронд хүүхэд чинь танаас “Яагаад би бусдаас ялгаатай байх ёстой юм бэ?” гэж асуух бүрт та соёлын дайн тулаан оролцогч этгээд болох билээ. Тэгвэл таны итгэлийг сорилтод оруулж байгаа соёл ахуйн элементийг та яах вэ? Нэг зүйлийг санаарай. Соёл ахуй бол яг л голд сэлэхтэй адил. Хэрэв та урсгалыг дагаад бодож төсөөлж байгаагүйгээр хөвсөөр байгаа бол нэг л зүйл буруудсан байх нь лавтай болно.