ТҮҮНИЙ АМИЛАЛЫН ХҮЧ

ТҮҮНИЙ АМИЛАЛЫН ХҮЧ

“Золигч минь амьд гэдгийг, эцэст Тэрээр газар шороон дээр зогсоно гэдгийг би мэднэ.” Иов 19:25

“Чи гурван хүслээ хэлж болно” гэж дэнлүүн доторх бирдийн үлгэрт өгүүлнэ. Хэрэв та өөрийн гурван хүслээ биелүүлэх боломжтой байсан бол юу гэж хүсэх байсан бэ? Алдар нэр, хөрөнгө мөнгө, эсвэл хүч эрх мэдлийг үү? Эсвэл өөр юуг вэ? Паул Грек улсын хойд хэсэгт байрлах колони болох Филиппой хотод сүм чуулган байгуулсан билээ. Тэндэхийн найз нөхдөдөө захидал бичихдээ өөрт нь гурван хүсэл байгаа тухай тэдэнд өгүүлсэн. Харин түүний хүслүүд нь бидний бичих байснаас нэлээд өөр хүсэл байв. Нэгдүгээрт, утга учиртай, бүрэн сэтгэл хангалуун харилцаагаар дамжуулан Христийг таньж мэдэхийг тэр хүссэн. Мөн түүнчлэн Түүний амилалтын хүчийг болон Түүний зовлонгийн нөхөрлөлийг таньж мэдэхийг хүсэж байна гэж нэмж хэлсэн.
Паулын амсахыг хүсэж байсан зүйл нь Түүний амилалтын хүч байжээ. Үүнийг тэр ч, мөн бид ч тус тусдаа, Эзэнтэй нүүр нүүрээ тулж амсах зүйл байжээ. Энэ бол хувьчилсан, туршлагаар амсдаг үнэн болохоос, онолын юмуу, оюуны мэдлэгийн зүйл биш. Эзэний амилалтын хүч бол Сүм чуулганы оршин тогтнолын гол цөм. Бас ирээдүй гэж зүгээр нэг төсөөлөл биш, хуурамч найдвар биш, үнэхээр бодит байх зүйл гэж итгэгч нэг бүрийн бат итгэл билээ. Христ мэндэлсний баяр гайхалтай байдаг л даа. Гэвч Үхлээс амилсны баяр Есүсийн айлдсан бүхний баталгааг бидэнд хангаж өгдөг. Жишээ нь: “Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг нь үхэвч амилна.” (Иохан 11:25), болон “Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэн итгэнэ, тэр мөнх амьтай.” (Иохан 6:47) гэх мэт үгсийн баталгаа.
Доналд Грей Барнхаус залуу байхдаа бэлэвсэрчээ. Тэр зургаан настай балчир охиноо ганцаараа өсгөх хүнд бэрх үүргийг хүлээжээ. Охин нь мэдээж ээжийгээ маш их үгүйлсэн байлаа. Тэр өөрөө хэдийгээр эхнэрээ алдсантай тэмцэлдэж байсан ч хайрын Бурхан яагаад ээжийг нь аваад явсаныг охиндоо тайлбарлах нь түүнд хамгаас хэцүү байсан. Барнхаусын хэлсэн ямар ч үг бяцхан охины сэтгэлд хүрэхгүй мэт санагдаж байжээ.
Нэг өдөр Барнхаус охинтойгоо хамт хөл хөдөлгөөнтэй гудамжны нэг өнцөгт зогсож, замыг хөндлөн гарахаар гэрэл солигдохыг хүлээж байжээ. Гэнэтхэн нэг том ачааны машин булан тойроод их хурдтай давхин иржээ. Давхиж ирсэн машин хэсэгхэн зуур нарыг халхлан тэнд зогсож байсан аав охин хоёрын дээрээс сүүдэр тусгасан. Бяцхан охин үнэхээр их цочиж айжээ. Аав нь охиноо гар дээрээ тэврээд, тайвшруулжээ. Тэр мөчид нэг үнэн түүний оюун ухааныг эзэмдэв.
Тэр охинтойгоо ярьж “Охин минь, чи энэ машиныг хараад их айсан, тийм үү? Гэхдээ аав нь чамаас нэг юм асууя. Чи машинд дайруулсан нь дээр үү? Эсвэл машины сүүдэр дор орсон нь дээр үү?” гэв. Бяцхан охин мэдээж “Машины сүүдэр дор орсон дээр” гэж хариулсан. Тэгэхэд аав нь “Ээж чинь өөд болохдоо үхлийн сүүдэр дор орсонтой адил. Учир нь Есүс ачааны машинд дайруулсан тул” гэж тайлбарлав.
Энэ бол амилалтын хүч билээ. Үхлийн хатгуурын эсрэг эм эмчилгээ, алдагдал эндлийг хүртэл тэсвэрлэхэд тусалдаг тайвшрал. Паул амилалтын хүчийг таньж мэдэх хүслээ илэрхийлэхдээ яг юу гуйж байснаа сайн мэдэж байв. Түүний энэ хүсэл зүгээр нэг утга учиргүй хүсэл байсангүй. Харин агуу уудам мэргэн ухааны илэрхийлэл байжээ. Тийм ээ, Бурхан бидэнд амилалын хүчийг таньж мэдэхэд тусалдаг. Биднийг нээлттэй хоосон булшны өмнө зогсож, бидний бүдэг бадаг бодол төсөөллүүдийг замхруулж, бидний буруу ойлголтыг залруулж, бидний гуниг гашуудлын мананг сарниулдаг.


АМИЛАЛЫН ХҮЧИЙГ ТАНЬЖ МЭДЭХҮЙ БИДЭНД АМЬДРАХ ХҮЧИЙГ ӨГДӨГ.