НӨХӨРЛӨЛИЙН БОДЛОГО

НӨХӨРЛӨЛИЙН БОДЛОГО

“Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийнхүү ханд. Үүнд л хууль ба эш үзүүлэгчид буй.” Матай 7:12

Мэргэн зөвлөмж нэвтрүүлгийн 8 настай найз ингэж бичжээ: “Хүндэт доктор Салла, миний нэрийг Эйми гэдэг. Би найз нөхөрлөлийн асуудалтай тулгараад байна. Би Аймий гэдэг охинтой сайхан харьцаатай байхад Мисси гэдэг охин надад дургүйцээд байна! Би хоёуланд нь дуртай, гэхдээ тэр аашийг нь ойлгохгүй байна! Би юу хийхээ ч мэдэхгүй байна! Надад яахыг хэлээд өгөөч...?” Гарын үсэг: “8 настай найз, Эйми.”
За ингээд, Эйми нэг ийм асуудалтай болжээ. Тэр хэдий хүүхэд боловч түүний асуудал насанд хүрэгсдийн дунд ч бас байдаг. Та нөхөрлөлийн бодлогыг хэрхэн яаж зохицуулдаг вэ? Нэг найз чинь нөгөөдөө дургүй байвал та тэнцвэрт байдлыг хэрхэн хадгалдаг вэ? Энэ бол заавал хүүхдүүдийн асуудал байх албагүй. Үй олон насанд хүрэгчид нөхөрлөлийн шугам гээч зүйлийг зурж хүмүүсийг тэр шугамын аль нэг талд байрлуулдаг.
Эймид хэлэхэд, тэр охидтой хоёулантай нь найзууд байх хүсэлтэйгээ тэдэнд тайлбарлах гэж хичээгээрэй гэж зөвлөхөд их амархан л даа. Чи нэгэнтэй нь сайхан харьцаад, нөгөөтэй нь тийм ч сайхан харьцахгүй байх шийдвэр гаргахгүй гэдгийг тайлбарлахыг хичээгээрэй гэж хэлэхэд амар. Тэглээ гээд асуудал чинь шийдэгдээд алга болохгүй. Миний охин Бонни яг тийм насан дээр байхад түүний “хамгийн сайн найз” гэгдэж байсан охин гэнэтхэн түүнд маань дургүй болсон гэсэн үеийг би санаж байна. Бонни тэгэхэд үнэхээр цөхрөнгөө барсан. Тэр охинтой нөхөрлөх гэсэн бүх оролдлогууд нь бүтэлгүйтсэн. Охин маань яагаад гэдгийг огт мэдсэнгүй.
Бид сүйрсэн, гэм нүгэлтэй дэлхий ертөнцөд амьдарч байна. Тийм ч учраас сүйрсэн ертөнцөд амьдрахын үнэ цэнийг хараахан ойлгоогүй хүмүүсийн дунд гомдол хорсол, үзэн ядалт, өшөө хорсол бий болдог.
Гэвч чи үүнээс нэг зүйлийг сурч чадна гэж найдаж байна, Эйми. Бусад хүмүүс бидний тухай юу гэж бодох дээр үндэслэн бид аливаа шийдвэрээ гаргадаггүй, амьдралаа зохицуулж дараалуулдаггүй. Бүхий л дэлхий ертөнц дээрх хэн ч болов чамайг хэн нэгнийг хайрлах сэтгэлийг зогсоож чадахгүй. Мөн хэн нэгнээс нүүрээ буруулж, хэн нэгнийг шархлуулах сонголтыг чиний өмнөөс хэн ч хийж чадахгүй. Үүнийг мэдэхэд нэлээд их эрх чөлөөг мэдэрдэг билээ.
Есүс үнэхээр шулуухан ярьж, бусад хүн бидэнтэй яаж харьцаасай гэж хүсэж байна тэдэнтэй мөн тэгж харьцах ёстой гэдгийг айлдсан. Энэ зарчмыг бид “Алтан Дүрэм” гэж нэрлэдэг. Тэр айлдахдаа “Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийнхүү ханд. Үүнд л хууль ба эш үзүүлэгчид буй” гэв. (Матай 7:12)
Бид өсөж том болоод гэм нүгэлтэй дэлхий ертөнцөд амьдрах нь үнэн. Тиймээс бидний амьдралыг өөрчилж өгдөг Бурханы нигүүлслээс салангид байвал буруу, шударга бус зүйлтэй дандаа дасан зохицохоос аргагүйд хүрнэ. Хүмүүс бидэнд яаж хандаж, юу хийхийг бид хянаж чадахгүй л дээ. Гэхдээ бид тэдэнтэй яаж хандахаар ямар сонголт хийхээ бид бүрэн хянаж чадна.
Эйми, чамтай хуваалцъя гэж бодож байгаа бас нэг зүйл үлдсэн. Би өөрийнхөө туршлагаас харвал, чи өөр хүнтэй найз байхаас татгалзвал зөвхөн чамтай найз болохыг хүсдэг хүн гарч ирвэл, тэр хүн эцсийн эцэст өөр хэн нэгэнтэй эвсэж чиний эсрэг болж мэднэ шүү. Чи тэр хүнтэй нөхөрлөх нөхөрлөлөө алдлаа ч, магадгүй жинхэнэ найзаа алдахгүй байж болно. Тэр охинтой нөхөрлөхөө больсон ч та хоёр зүгээр танил байх хэмжээний хүмүүс байж болно. Мэдээж 8 настай хүүхдэд энэ бол их хатуу сургамж байх.


СУРГАМЖААС ЧИ НАСАН ТУРШДАА АШИГ ТУСЫГ ХҮРТЭХ БОЛОМЖТОЙ.