АМЖИЛТТАЙ, БАС АЧ ХОЛБОГДОЛТОЙ

АМЖИЛТТАЙ, БАС АЧ ХОЛБОГДОЛТОЙ

“Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. Сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юм бүрийг, бүх үйлсийг Бурхан шүүлтэд аваачих болно.” Номлогчийн үгс 12:13-14

Хэзээ нэгэн цагт та энэ гурван асуулттай тулгарна.
 1) Та амьдралдаа хаашаа хүрэхийг зорьж байна вэ?
2) Та түүндээ яаж хүрэх гэж байна вэ?
3) Тэндээ хүрчхээд та дараа нь юу хийх гэж байна вэ?
Эхний асуулт таны зорилгуудтай холбоотой. Хоёрдугаар асуулт таны ёс зүйтэй холбоотой. Харин гуравдугаар асуулт ач холбогдолтой амьдралтай холбоотой билээ. Зарим хүмүүс зүгээр л амь зууж амьдрахдаа сэтгэл хангалуун байдаг. Тэд аль болох бага зүтгэл гаргаж амьдардаг. Хамгийн бага хөрөнгө оруулалт хийсний хувьд тэд хамгийн бага шан харамжид сэтгэл хангалуун байна. Тэд аливаад нөлөөлдөг хүмүүс биш.
Дараагийн бүлэг хүмүүс бол зорилгуудаа маш тод томруунаар гаргаад, тэдгээртээ хүрдэг хүмүүс. Тэд бол амжилт гаргадаг хүмүүс билээ. Гэвч нэгэнт тавьсан зорилгууддаа хүрчхээд тэдгээр эрч хүчтэй, жолоодогч, амжилттай хүмүүсийн олонх нь амьдралаа ямар ч зорилгогүй, утга учиргүй хэвээр байгааг олж хардаг. Жишээ нь, Жей. Роберт Оппенхеймер XX зууны хамгийн агуу физикч байсны улмаас Нобелийн шагналыг хүндэтгэлтэйгээр хүртсэн хүн. Гэтэл тэр өөрийнхөө амжилтын тухай ярихдаа хэлэнд мэдрэгдэх “үнс тортгийн амтнаас” илүүгүй гэсэн байдаг. Тэр амжилтал хүрээд аз жаргалтай байж чадаагүй. Тэд заримдаа цинист буюу гутрангуй үзэлтэй болж, заримдаа дарамтад орж, заримдаа амиа хорлоход хүрдэг.
Гэтэл өөр бусад хүн илүү гүн гүнзгий, эсвэл илүү дээгүүрх утга учир буюу ач холбогдол гэж нэрлэгдэх зүйлд хүрдэг. Ач холбогдолтой амьдралаар амьдардаг хүмүүс заавал баян чинээлэг, эсвэл алдар нэртэй, эсвэл эрэлт хэрэгцээтэй байх албагүй. Гэхдээ тэд бол бусдын амьдралд хүрч, өөрсдийнхөө хийсэн зүйлийн улмаас манай дэлхий ертөнцийг илүү сайхан газар болгодог.
Освальд Чамберс бол яг тийм хүн байжээ. Европ тивийн хамгийн сайн их сургуульд тэтгэлгээр суралцахаар уригдсан урилгаа хойш тавиад харин Единбург хотын Их сургуульд сурсан. Дараа нь тэр жижигхэн Библийн коллежид элсэж ороод тэндээ багшилжээ. Хүмүүс түүнийг амьдралаа үрэн таран хийлээ гэв. Харин Чамберс үгүй тийм биш гэж хариулав. Тэрээр бичихдээ “Би бол олон янзын мунхаг биш. Харин нэг л янзын мунхаг билээ. Би бол Бурханд итгэж дуулгаварладаг мунхаг” гэсэн.
Тийм ээ, ач холбогдолтойгоор амьдарсан хүмүүсийн дунд Тереза Эх болон Эйми Кармайкл тэргүүтэй хүн бий. Гэвч түүнээс гадна нэр нь огт цуурайтаагүй олон хүн бий. Тэд ямар нэг хэрэгцээг хараад тэрнийг нөхөж дүүргэж байсан хүмүүс билээ.
Жастин Лебо бол тийм хүмүүсийн нэг. 10 настай байхдаа тэр овоолсон хог дундаас унадаг дугуйн эд ангиудыг олоод тэдгээрийг гаргаж цэвэрлээд унадаг дугуй босгов. Жастин хэдэн жилийн турш тийм маягаар 250 гаруй унадаг дугуй босгоод худалдаж авах боломжгүй ядуу зүдүү хүүхдүүдэд тэдгээрийг бэлэг болгож өгчээ.
Нэг асуулт асууя: Зарим хүн амжилтын дүр төрхөөс цаагуурхыг харж, ач холбогдлыг эрж хайхад хүргэдэг зүйл юу вэ? Зарим хүн дэлхий ертөнцийг Есүсийн мэлмийгээр харж, мөн амьдралд өөрчлөлтийг бий болгож эхлэхэд нь хүргэдэг зүйл юу вэ? Өглөгч зангаар хувиа хичээсэн занг дийлэх явдал уу? Амьдрал богино гэдгийг ухаарах ухаарал уу? Энэ асуултын хариулт өөр өөр байна байх. Гэвч нэг зүйлийг баттай хэлж болно.


АЧ ХОЛБОГДОЛТОЙ АМЬДРАЛААР ЗАМНАХААС НААШ ХЭН Ч ҮНЭНДЭЭ ИЛҮҮ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДАГГҮЙ.