ИТГЭМЖТЭЙ БУРХАН

ИТГЭМЖТЭЙ БУРХАН

“Тиймээс чи мэдэж ав. Бурхан ЭЗЭН чинь Бурхан бөгөөд Тэрээр итгэмжит Бурхан юм. Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад Тэр мянган үеийг нь хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрлээ үзүүлдэг.” Дэд хууль 7:9

Нэг аав таван настай хүүгээ нэг метр орчим өндөр ханан дээр өргөж суулгав. Тэгээд - “Хүү минь, үсрээрэй. Би чамайг тосоод авна!” гэжээ. Хүү доошоо хараад тээнэгэлзэн аав руугаа харахад “Алив ээ, үсэр! Би чамайг бариад авна” гэв. Жаал хүү эцгийнхээ нүүр рүү харснаа үсэрчээ. Гэвч үсрэхэд нь аав нь сунгасан гараа авсанд бжаал хүүн доош унаж, овоолсон зүйл дээр газарджээ. Хүү цочирдон, уйлжээ. Тэгтэл аав нь “Үүгээр би чамд чухал сургамжийг өгөхийг хүссэн юм. Чи хэзээ ч, хэнд ч итгэж болохгүй. Надад ч хүртэл итгэж болохгүй шүү. Үүнийг хэзээ ч бүү мартаарай” гэв. Тэр хүү энэ аймшигтай үсрэлтээ бүхий л амьдралынхаа турш мартаагүй ажээ. Юутай ч аав нь сургамж өгч чадсан.
Тэгвэл зарим хүн Бурханыг Эцэгээ гэж боддог ч хэрэгцээ гачигдлын цагт Тэр тэдний төлөө зогсох болов уу гэдэгт эргэлздэгт нь гайхах юм алга. Бараг 3,000-аад жилийн өмнө Мосе бичихдээ “Бурхан бол худал хэлдэг хүн биш, гэмшин харамсдаг хүмүүн ч бус. Тэрээр айлдчихаад, түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчхаад, түүнийгээ сайн болгохгүй гэж үү?” (Тооллого 23:19) гэв.
Өнөө цагт хүүхдийнхээ дэргэд байхгүй, эзгүй аавууд дүүрчээ. Түүнээс гадна, хувалз мэт бусдаар тэжээлгэдэг аавууд ч бий. Аав гэж дуудуулах эрхгүй, балчир үрдээ хэрэгтэй цагт нь тусалж чадахгүй хүмүүс. Гэвч Ариун Бичээст Эцэг гэж нэрлэгдэх Бурханы хувьд энэ нь үнэн үү?
Бурхан бол амлалтуудаа зөрчдөг хүмүүн биш гэж бидэнд анх өгүүлсэн өнөө Мосе “…Бурхан ЭЗЭН чинь Бурхан бөгөөд Тэрээр итгэмжит Бурхан юм. Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад Тэр мянган үеийг нь хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрлээ үзүүлдэг” (Дэд хууль 7:9) гэж бас бичсэн.
Мосе Түүнийг “итгэмжтэй Бурхан” гэж нэрлэж, Түүний амлах зүйлийг “хайрын гэрээ” гэж дүрсэлжээ. Зөвхөн таны төлөө санаа тавьдаг хайрлагч Эцэг таныг ерөөхөөр зөвшөөрсөн хэрэг. Шинэ Гэрээнд энэ бол нигүүлсэл гэж нэрлэгдсэн зүйл. Зүгээр л та Түүний хүүхэд учраас тэгдэг.
Библид хайр гэдэг үгийг анх удаа дурдахдаа хүүгээ гэсэн Эцэгийн хайрын тухай өгүүлжээ: Тэр Эцэг бол Абрахам, харин хүү нь Исаак байж. Бурхан Абрахамд айлдахдаа түүнээс хүүгээ, цорын ганц “хайртай” хүүгээ Өөрт нь тахил болгохыг хүссэн тухай өгүүлсэн.
Бурхан Өөрийн хүүхдүүдтэй байгуулсан гэрээг мянган үеийн турш сахихдаа итгэмжтэй гэж Мосе хэлжээ. Хэрэв нэг үеийг бүдүүн баарагаар 50 жил гэж үзвэл, тэгвэл 1000 үе гэдэг нь 50,000 жил болно. Энэ бол бидний хэнд ч хангалттай урт хугацаа. Мосегийн хэлэх гэсэн зүйл бол Бурхан Өөрийнхөө Үгээ хүндэтгэн биелүүлнэ гэж Түүнд найдаж болно. Таны төлөө хэрэгтэй газар байна гэж та Түүнд найдаж болно. “Үсрээрэй. Би чамайг бариад авна” гэж хэлчхээд таныг овоолсон хог руу унахыг зөвшөөрөх Нэгэн биш. Харин үүрд мөнхийн гараар таныг тосож, хүчит мутраараа таныг барьж авч, амьдралын балчиг шавар дотроос таныг босгож, бат хатуу хадан дээр таныг зогсооно гэдэгт та найдаж болно.
Нэг зүйлд та бат итгэж болно. Та хайртай Эцэгтээ найдаж болно. Тэр Өөрийн хайр болон санаа тавилтаа харуулахаар Хүүгээ илгээжээ.