Гадуур дотуур үйлчлээд яваад байж чадахгүй байгаа ч...

Гадуур дотуур үйлчлээд яваад байж чадахгүй байгаа ч...

Энэ өдрийн мэнд.

Би Дорнод Гэр бүлийн радиогийн идэвхтэн сонсогч байна. Гэр бүлийн радио 104.5-ийн ногоон радиог хөтлөгчөөс авснаасаа хойш байнга шахуу сонсож байна. Гэртээ байхдаа зурагт гэхээсээ илүү ногоон радиогоо их сонсоно.
Миний сонсох хамгийн их дуртай нэвтрүүлэг бол “Библийн хуудсаар”. Бүүр байнга сонсож их олон зүйлийг мэдэж авч байна. Анх 2019 оны зун итгэгч болж Христийг Аврагчаа болгон хүлээн авсан. Радиогоор Библи тайлбарлаж өгдгийг олж мэдсэнээсээ хойш Библиэ өдөр бүр уншиж сонсож залбирдаг болсон. Библийн тухай, залбирлын тухай олон зүйлийг мэдэж авч, амьдралдаа хэрэгжүүлэх гэж хичээж байна.
Ахмад настай болоод ч тэр үү, гадуур гарч сайнмэдээ тараах, бусдад туслах ажил үйлчлэл хийж чадахгүй байгаа ч үр хүүхэд, ач зээ нартаа радиогоос сонсож өөрийн болгосон Бурханы үг сургаалыг хэлж ярьж өгдөг. Эзэн Бурхан та бүгдийг ивээх болтугай!


Та манай нэвтрүүлэг, уран бүтээлүүдийг сонсоод урам авсан өөрийн түүх болон гэрчлэлээ бидэнтэй хуваалцаарай