Аав болсон хэрнээ суралцсаар л байна...

Аав болсон хэрнээ суралцсаар л байна...

Сайн байцгаана уу?

Миний хувьд Гэр бүлийн радиогийн гэр бүлийн боловсрол олгох олон янзын нэвтрүүлгийг сонсох дуртай. Багануурт салбар радиогоо нээсэн цагаас хойш сонсох дуртай болсон. Бүр өмнө нь хотод байхдаа хальт сонсдог байлаа.
Амьдралыг ганц биеэр туулж, үр хүүхдүүдээ өсгөх хүнд үүргийн өмнө хүн чинь сул дорой учраас заримдаа ялагдана. Архинд нэлээд орсон ч цуглаанд 2020 оноос явж эхлээд архинаас гарах шийдвэр гаргасан. “Библийн хуудсаар”, “Титэм” зэрэг олон сургамж нэвтрүүлгүүд үнэхээр сэтгэлд их хүрдэг. Хүмүүс Библийг энгийн ном гэж боддог байх гэхдээ миний хувьд энэ номд хүний амьдралын бүхэл бүтэн заавар, зөвлөмж, сургамж, харилцаа хандлага зэрэг олон зүйл бий. Би Библийн хуудсаар нэвтрүүлгийг сонсоод олон талаар зоригжсон. Өдөр бүр хамт байдагтаа баяртай байдаг.
“Библийн хуудсаар” нэвтрүүлгийг сонсоод ихээхэн өөрчлөгдөж байна. Гэхдээ бас болоогүй сайн суралцах ёстой амьдралын хэсэг талбарууд их бий. Би ч гэсэн бусад хүмүүст Гэр Бүлийн Радио 104.5-ыг сонсож өөрийгөө болон өрөөлийг өөрчлөх шинэ зүйл, шинэ хандлагад уриалах болно. “Тэнгэр газар өнгөрөн одовч Эзэний үг мөнхөд оршино” гэсэн үгээр урамшуулъя. Та бүхэндээ амжилт хүсье.


Та манай нэвтрүүлэг, уран бүтээлүүдийг сонсоод урам авсан өөрийн түүх болон гэрчлэлээ бидэнтэй хуваалцаарай