Өөр лүүгээ өнгийх боломж олгосон юм даа...

Өөр лүүгээ өнгийх боломж олгосон юм даа...

Сайн байцгаана уу.

Би Баянхонгор аймагт амьдардаг. Цуглаанд яваад таван жил болж байна. Тэгээд шинэхэн итгэгч байхдаа ийм Христитгэлт радио байдаг гэж сонсоод очиж авч байсан. Тэр өдрөөс хойш радиогоо шимтэн сонсдог болсон. Ялангуяа “Библийн хуудсаар” хичээлийг сонсож маш их ивээл авдаг. Радиогоо асаагаад л Библийн олон янзын хичээлүүдийг сонсож, үүгээрээ дамжуулан Үгийн мэдлэгтэй болж итгэлээр өсөж тэжээгдэх боломжтой болдог нь үнэхээр их талархмаар. 
 Үгийг заавал бүтэн сайн өдөр л сонсдог байсан бол энэ нэвтрүүлгээр дамжуулан өдөр бүр сонсож хэрэгжүүлэх боломжтой болсон. Мөн Эзэний үгийг яг нэг өнцгөөс нь харж сонсож байгаа хүмүүсийн зүрхэнд хүртэл тодорхой бөгөөд товч хүргэж байгаад нь илүү ивээлтэй. “Библийн хуудсаар” нэвтрүүлэг өдөр бүр өөр лүүгээ өнгийж харах боломж олгодог. Би яг Эзэний хайрыг энэ дэлхийд гаргаж чадаж байна уу? гээд л өдөр бүр хичээлтэй холбоотой ямар нэг зүйлийг тухайлан бодож эргэцүүлж залбирдаг болсон.
Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!


Та манай нэвтрүүлэг, уран бүтээлүүдийг сонсоод урам авсан өөрийн түүх болон гэрчлэлээ бидэнтэй хуваалцаарай