УУЧИЛНА ГЭДЭГ НЬ ЯГ ЯМАР УТГАТАЙ ЗҮЙЛ ВЭ?

УУЧИЛНА ГЭДЭГ НЬ ЯГ ЯМАР УТГАТАЙ ЗҮЙЛ ВЭ?

“Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна...” Лук 23:34

УУЧЛАГДСАН! Аливаа хэлний өөр ямар ч үг хүний сэтгэл зүрхэнд энэ үг шиг тэгж тод томруунаар үлдэж чадахгүй. Хэсэг зуур саатаад, энэ үгийг өөртөө хэд хэд давтаж хэл дээ: уучлагдсан, уучлагдсан! 
Уучлал харилцааны гурван талбар дээр явагддаг. Тэр гурав яг л зөгийн сархинаг шиг бүгд хоорондоо харилцан шүтэлцээтэй. Нэг талбар дээр асуудал гарвал нөгөө хоёртоо дагалдсан үр нөлөө үзүүлдэг. Уучлал дотор
Нэгдүгээрт, Бурхантай харилцах таны харилцаа; 
Хоёрдугаарт, Өөрт чинь хамааралтай хүмүүстэй харилцах таны харилцаа; 
Гуравдугаарт, Өөртэйгөө харилцах таны харилцаа багтана. 
Гэхдээ Бурхантай харилцах таны харилцаа чинь өөртэйгөө болон бусадтай харилцах харилцаанаас ондоо. Бурхантай харилцахдаа бид өөрсдөө Түүнээс уучлал гуйх учиртай. Харин өөртэйгөө болон бусадтай харилцахдаа уучлалыг өөртөө болон бусдад өгч сурах хэрэгтэй.
Уучилна гэдэг нь хүн таныг шархлуулсан, таны үндсэн эрхийг чинь зөрчсөн байхад харин та тэр хүнээс өөрт тохиолдсон юмны хариуг авах, нөхөн төлүүлэх эрхээсээ татгалзахад бэлэн байна гэсэн үг. Элч Паул Ефес хотынхонд бичихдээ “Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд” гэсэн байдаг. “Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил” гэсэн тэр холбоо үг бол нэг нэгнээ уучлахад суралцахын гол үлгэр загвар болно. Бурхан биднийг уучилсан тул бид нэг нэгнээ уучлахаас татгалзах эрхгүй, мөн өөрийгөө уучлахаас татгалзах эрхгүй гэсэн үг. Уучлалын жинхэнэ мөн чанар ёсоор хүн танд буруу хийсэн үйлийг та бүрмөсөн хойш тавиад үүнийг Бурханаар зохицуулуулахыг зөвшөөрнө гэсэн үг. 
Давид Дуулал номны 103:12-р эшлэлд бичихдээ “Өрнө дорноос хол байдаг шиг Тэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан” гэжээ. Эрдэмтэд дэлхий гаригийн тойргийг дагуулаад хойд зүгээс өмнөд зүг хүртэлх зайг хэмжиж үзжээ. Тэр нь хэдхэн см-ийн зөрүүтэйгээр 12,420 бээр байна. Гэвч, анд минь, дэлхийн зүүн зүг баруун зүгтэй хэзээ ч уулздаггүй шүү.
Зохиолч Рудиард Киплинг бичихдээ “Зүүн зүг бол зүүн зүг. Харин баруун зүг бол баруун зүг. Тэр хоёр хэзээ ч уулзахгүй” гэсэн. Та хэн нэгнийг уучлахдаа өөрт чинь хийсэн түүний гэм бурууг булшлаад, тэр зүйл хэзээ ч тохиолдоогүй юм шиг хандах учиртай. 
Жинхэнэ уучлал гэдэг нь тэр буруу үйлдлийг хойш тавиад хэзээ ч болж тохиолдоогүй зүйл шиг тооцохыг хэлнэ. “За яахав, би чамайг энэ удаад уучилья. Гэвч чи дахин тэгэх юм бол бид хоёрын хооронд бүх юм дуусаа шүү.” Энэ жинхэнэ уучлал мөн үү? Энэ бол зүгээр л тодорхой биш хугацааны туршилт. Хэрэв хоёр дахиа алдаа гаргавал эхний алдааны бүрэн шүүлтийг оногдуулна гэсэн үг. Харин уучлагдсан гэдэг үг юутай үзэсгэлэнтэй сайхан бэ!
Нэгэн орон нутгийн эмчийн бэлэвсэрсэн эхнэр нь өөд болсон нөхрийнхөө данс тооцоог нягталж гэнэ. Нөхөр нь олон хүнийг үзсэн хуудсан дээр “Уучлагдсан, мөнгө төлөх бололцоогүй хэтэрхий ядуу зүдүү” гэж бичсэн байсныг эмэгтэй харжээ. Олон хүн нөхөрт нь нэлээдгүй хэмжээний мөнгөний өртэй байв. Бэлэвсэн эхнэр нь тэр хүмүүсийг уучлах нигүүлсэлгүй тул тэднээс өрөө авахаар зэхэж, энэ асуудлаар шүүхэд ханджээ. Гэтэл шүүгч энэ хэргийг хэрэгсээгүй. Шүүгч “Хүний өөрийнх нь гар бичгээр уучлагдсан гэсэн байхад өөр хүн түүнийг цуглуулах боломжгүй” гэжээ. 
Тэгвэл орчлон ертөнцийн зөвт Шүүгч биднийг уучилсан байхад бид өөр хүнээр бурууг төлүүлэх ямар эрх бидэнд байна вэ? 


ТИЙМ ЭЭ, УУЧЛАГДСАН ГЭДЭГ ҮГ ЮУТАЙ САЙХАН