ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХУЙ

ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХУЙ

“Би... нүглийг чинь дурсахгүй.” Исаиа 43:25

“Бурхан намайг уучилсан. Гэвч би өөрийгөө уучилж чадахгүй байна.” Магадгүй та тэгж хэлж байгаагүй ч дотроо тэгж бодож байсан л байх. Тэгвэл та хоёр зүйлийн нэгийг хийж болно. Насан туршдаа байнга ялагдлыг хүлээж амьдарч болно. Эсвэл та өөрийгөө хэрхэн уучлах талаар миний одоо хэлж өгөх зөвлөмжийг дагаж болно. Тэгээд өөрийгөө нэг удаа бүрмөсөн уучил.
1-р зөвлөмж: Гэм нүглийг чинь уучилна гэсэн Бурханы амлалтыг хүлээн зөвшөөр. Та библиэ дэлгээд, 1 Иохан 1:9, Мика 7:13 эшлэлүүдийг уншаарай. Мөн “Би, зөвхөн Би л өөрийнхөө төлөө гэмт үйлдлийг чинь арилган нүглийг чинь дурсахгүй” Исаиа 43:25-г тэмдэглэж аваарай. Бурханы Үгийн амлалтууд Түүний мөн чанарт болон зан чанарт тулгуурладаг болохыг та ухаарах ёстой. Тэр худал ярьдаггүй. Тиймээс Өөрийнхөө Үгийн амлалтыг хүндлэн биелүүлнэ гэдэгт та найдаж болно. Энгийнээр хэлэхэд, хэрэв та Түүн дээр ирээд уучлуулахаар гуйх л юм бол Тэр таныг уучилна гэж амласан. 
2-р зөвлөмж: Өөрийн гэм нүглээ нэг л удаа бүрмөсөн гэмш. Та Бурханы өмнө ирээд хийсэн гэм нүглээ нэгэнт хүлээсэн л бол өдөр бүр дахин дахин тэр зүйлээ гэмшихээ боль. Гэмшсэн хэвээр байвал та Бурханыг доромжилж буй хэрэг.
3-р зөвлөмж: Бурханд уучлалынх нь төлөө талархаарай. “Гэвч би уучлуулсан ямар ч мэдрэмж аваагүй” гэж та хэлж магадгүй. Яг энэ зүйл дээр олон хүн алддаг. 
Сэтгэлийнхээ угаас гэмшлийн халуун өчлийг урсгахад тухайн үедээ сайхан болсон мэдрэмж авдаг. Гэвч хэдэн өдрийн дараа өнөөх алдаа эргэн бодогдож эхэлдэг. Урьдын мэдэрч байсан гэмт мэдрэмж эргэн ирж, Бурхан гэмшлийг нь сонссоныг МЭДРЭХЭЭ БАЙДАГ. Та ямар нэг юм мэдэрлээ гээд Бурханы амлалтууд үнэн болчихгүй. Харин Бурханы мөн чанар болон зан чанарын улмаас Түүний амлалтууд ҮНЭН БИЛЭЭ. Уучлал хэзээ ч таны ямар мэдрэмжтэй байгааг угтвар нөхцөлөө болгодоггүй. 
Харин, Христийн үхлээр дамжуулан энэ уулчлал боломжтой болсон. Тиймээс, сэтгэлийн чинь хэм ямар байгаагаас шалтгаалахгүйгээр та одооноос эхлэн “Аав аа, намайг сонссонд чинь баярлалаа. Таны Үг үнэн учраас талархаж байна. Та худлаа ярьдаггүйд баярлалаа. Та намайг уучилсан гэдгийг би мэднэ. Өөрийнхөө мэдэрч байгаа зүйлээс биш, харин Таны Үг үнэн гэдгийг мэдэж байгаа тул би үүнд итгэдэг” гэж хэлээрэй.
4-р зөвлөмж: Бурханы нэгэнт уучилсан зүйл дээр оюун бодлоо бүү тогтоо, түүнийг бүү бод. Таны алдаа дутагдлыг таны бодолд байнга сануулж, бодуулж чадвал таныг ялж дийлэх боломжтойг Сатан мэддэг.
Олон жилийн өмнө Британийн 5-р Жорж Хааны морины зүчээнд нэг залуу ажиллаж байжээ. Хаан тэр залууд үнэхээр дуртай байв. Тэгтэл өнөөх залуу нэг өдөр байхгүй байгааг анзаараад хаан түүний хаана байгааг лавлажээ. Харамсалтай нь, тэр залуу хааны сан хөмрөгөөс хулгай хийж байгаад баригдаад, ажлаасаа халагдсан гэж ахлах адуу арчлагч тайлагнав. Тэгэхэд хаан “Хүүг дуудуул” гэж тушаажээ. 
Залуу хааны өмнө бараалхахад хаан түүнээс “Хүү минь, чи хулгай хийсэн нь үнэн үү?” гэв. Залуу үг ч хэлж чадахгүй үнэхээр ичиж зовсон байдалтай толгойгоо дохьжээ. 
Хаан түүнд “Хүү минь, би чамайг уучилж байна” гэв. Тэгээд ахлах адуу арчлагчид хандаж “Энэ хүүг урьдынх нь ажил албанд нь ажиллуул. Тэгээд энэ явдлыг дахин хэзээ ч дурсахгүй байхыг тушааж байна. Сонсож байна уу? Дахин бүү дурсаарай!” гэж хаан зарлигдав.
Бурханы уучлал яг энэ зураглал шиг. Таны юу хийснийг цаашид дурсахгүй гэж Бурхан хүмүүн бидэнд амлажээ. Тиймээс УУЧЛАГДСАН  гэдэг Үгэн дотор оршин байгаарай. 


ТА УУЧЛАГДСАН ӨӨРИЙГӨӨ УУЧИЛЖ ЧАДНА