НЭГ УДАА МӨНХӨД УУЧЛАГДСАН

НЭГ УДАА МӨНХӨД УУЧЛАГДСАН

“Харин Танаас эмээхийн тулд уучлал нь Танд байдаг билээ.” Дуулал 130:4

Шалгалт дээрээ хуулж байгаад баригдсан оюутан сүм чуулгандаа явахаа больсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эх нь байнгын шаналал сэтгэлдээ тээж амьдарч байна. Гэрлэхээсээ өмнө хүүхдээ олсон тул Бурхан хүүхдийг нь шийтгэсэн гэж тэр боддог.
Нас өндөр, гурван ч удаа зүрхний шигдээс болж байсан ахмад хүн дөчин жилийн өмнө бизнесийн хамтрагч нь байсан хүндээ ихээхэн мөнгөний чек явуулахдаа “Би Бүтээгчтэйгээ уулзахаасаа өмнө энэ ачааг цээжин дээрээсээ авч хаяхгүй бол болохгүй байсан...” гэсэн богинохон зурвасыг хавсаргана.
Энэ гурван жишээний хүмүүс бүгд нийтлэг нэг л асуудалтай. Мөс чанар нь зовоож байгаа учраас тэдний зүрхийг урах мэт шаналгаж, амьдралыг нь сүйрүүлэх гэмт мэдрэмж тэдэнд бий болсон. Өнөөдөр олон хүн Бурханы уучлал өршөөлийн мөн чанарыг ойлгоогүй учраас сэтгэлээр унаж, өөрийгөө буруушаасан амьдралаар замнаж байна.
Зүйрлэвэл өнөөх харанхуй өрөөнд нуугдсан мангас мэт гэмт мэдрэмжүүд маань бидэн рүү үхлийн дайралт хийж, бидний сэтгэл санааг амар тайван бус болгож, амьдралд маань заваан мөр үлдээсээр... Энэ бүгд Бурханы уучлал өршөөлийн мөн чанарыг ойлгоогүйгээс улбаалсан байна. Үүний үр дүнд хүн өөрийгөө уучлах чадваргүй болдог.
Бурханы уучлал өршөөлийн жишээг Библийн хуудаснаас олж болно. Ариун Бичээсийн хуудаснаа, Бурхан бидэнд уучлал өршөөлийг өгөхөөр амлажээ. Гэвч тэгэхийн тулд бид өөрсдийн гэм нүглээсээ эргэж Аврагч руу хандан уучлал өршөөл хэрэгтэйгээ хүлээн зөвшөөрч өчих хэрэгтэй. Бурхан худлаа ярихгүй гэдэгт та итгэдэг үү? Хэрэв тийм бол Та алдаа эндлээ Бурханд гэмшсэн үү?
Давид бол ёс суртахуун уналтын гэм бурууг мэдэж байсан хүн. Тэр бичихдээ “Харин Танаас эмээхийн тулд уучлал нь Танд байдаг билээ” гэж бичжээ. (Дуулал 130:4) Исаиа Бурханы тухай өгүүлж “... Өгөөмрөөр уучлах Бурханд...” гэсэн. (Исаиа 55:7) Мика бичихдээ “Биднийгээ Тэрээр дахин өрөвдөх билээ. Хилэнцийг маань хөл доор гишгэчнэ. Бүх нүглийг нь Та тэнгисийн гүн уруу хаяна” гэжээ. (Мика 7:19) Шинэ Гэрээнд өгүүлэхдээ “Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ” гэсэн. (1 Иохан 1:9)
Та алдаа эндлээ гэмшин өчсөн үү? Та нарын зарим нь “Би Бурханаас намайг уучлахыг зуу зуун удаа гуйсан!” гэх байх. Тэгвэл Тэр уучилсан болов уу? Тэр уучилна гэж ямар ч байсан амласан. Магадгүй таны хүү ирээд “Аав аа, би буруу зүйл хийсэн. Намайг уучлаасай гэж хүсэж байна” гэвэл та “Зүгээр дээ, хүү минь. Би чамайг уучилж байна” гэх байх. Гэтэл тэр маргааш нь тан дээр ирээд яг ижил үг хэлсэн бол, мөн тэрний маргааш бас ижил юм ярьсаар ирвэл та түүнд “Хүү минь, би чамайг уучилсан гэж өчигдөр уржигдар хэлсэн бишүү. Бүх юм шийдэгдсэн гэж бодсон!” гэж хэлэх юм бишүү?
Бурхан биднийг уучилсан, хэзээ ч гэм нүгэл хийгээгүй юм шиг тооцсон гэдэг үнэнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байхад Түүнд яг л тэгж санагддаг байхдаа.


ӨӨРСДИЙГӨӨ УУЧИЛЖ СУР.