ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭНИЙ ЧУХАЛ ЗҮЙЛ!

ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭНИЙ ЧУХАЛ ЗҮЙЛ!

“Таны мутрын бүтээл тэнгэрсийг, Таны цогцлоон байгуулсан сар, оддыг би тунгаан бодму. Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, хүмүүн гэгч юу болоод Та түүнийг анхаарна вэ?” Дуулал 8:3-4

"Аполло 8" хөлгийн сансрын нисгэгчид сарыг судлах адал явдлаа дуусгаад эх гариг руугаа буцахдаа, сансар огторгуйн гайхамшигтай асар уудам орон зайг хараад тэд Дуулал 8 бүлгийн үгсийг уншиж явсан гэдэг. Тэр бүлэгт Давид бичихдээ “Таны мутрын бүтээл тэнгэрсийг, Таны цогцлоон байгуулсан сар, оддыг би тунгаан бодму. Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, хүмүүн гэгч юу болоод Та түүнийг анхаарна вэ? Та түүнийг Бурханаас арай доохно болгожээ, алдар хүндийн титмийг түүнд өмсгөжээ” гэв.
Дуулал 8-р бүлгийн үгсийг Израилийн хоньчин хүү, хожим хаан болсон нэгэн бичжээ. Давид маргаангүй Иудейн хадархаг толгод дээр эцгийнхээ хонийг манаж, олон шөнийг өнгөрүүлэхдээ Бурханы бүтээлийн өргөн уудмыг эргэцүүлж суусан. Магадгүй Давид манай гарагт хамгийн ойрхон од юу болохыг мэдээгүй байсан байх. Тэр бол Альфа Сентавр гэдэг од билээ. Гэтэл тэр од биднээс 26 их наяд бээрийн тэртээ байгаа. Тэр 6 гэсэн тооны араас 21 тэгийг бичих тийм том тоо билээ. Тэндээс гэрэл бидэнд дээр ирж айлчлахад 1 тэрбум орчим жил шаардагдана.
Магадгүй манай дэлхийн өргөн уудам, түүн дээрх хүн ам асар их болохыг хараад та өөрийгөө Бурханы мэлмийд төдийлөн харагддаггүй өчүүхэн гэж бодож болох юм. Тэгж бодох уруу татлагад орвол сансар огторгуй болон үнэлэмжийн хооронд асар том ялгаа байгааг санаарай. Хүн бид бүтээлийн өргөн уудмыг хараад бахаддаг. Гэтэл хоосон сансар огторгуйн өргөн уудам зай нь амь амьдралтай харьцуулахад төдийлөн ач холбогдолгүй зүйл.
Маш их хөрөнгөтэй, чинээлэг хос тансаг орд харшид амьдардаг байв. Тэдний харш нь их үнэ цэнэтэй зураг хөрөг, урлагийн сор бүтээлээр дүүрэн. Гэвч тэр хоёрт хүүхэд байхгүй байлаа. Нэг өдөр Бурхан тэдний гэр бүлийг ерөөж, бяцхан хүү өгч гэнэ. Тэр хүү бол тэдний цор ганц хүүхэд. Хүүгийн унтдаг өрөө асар том орд харшийн гурван давхарт, үнэхээр сайхан тохижуулсан байв. Гэтэл нэг шөнө дөлөөр харш тэр чигээрээ утаанд автахад, гэр бүлийн тэргүүн болох аав сэрээд байшин нь шатаж байгааг мэджээ.
Аав хүний хамгийн түрүүнд санаа зовох зүйл юу вэ? Хананд өлгөсөн ховор зургууд уу? Эсвэл сейфэнд нуусан үнэт цаас уу? Хэзээ ч үгүй. Харин тэр аав хүүхдийнхээ өрөө рүү гүйж очиж, нялх хүүгээ аврахыг бодно. Учир нь тэр мөнгөөр авч болох зүйл хүний амиас илүү үнэ цэнэтэй байж чадахгүй. Тэр хөвгүүн бол тэр хүний мах цусны тасархай шүү дээ.
Анд минь, тийм ч учраас та Бурханы хувьд үнэхээр чухал байсан тул Тэр таны төлөө Хүүгээ илгээж, Эцэгийн агуу хайрын тухай танд Хүүгээрээ яриулахад бэлэн байсан. Дуулал 8-р бүлэгт, Давид хүмүүнийг дэлхий гаригт ирсэн Хүний Хүүтэй эсрэгцүүлж харьцуулжээ. “Хүний Хүү” гэдэг нь эш үзүүллэгт ухагдахуун байжээ. Бидний хүмүүн мөн чанартай ижил болсон айсуй аврагчийн тухай өгүүлэхдээ энэ ухагдахууныг ашиглажээ. Түүний нэр бол Есүс Христ. Шинэ Гэрээг бичилцсэн Лук хэлэхдээ “Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ” гэсэн. (Лук 19:10).
Бурханы хувьд манай агуу орчлонгийн гадаад сансар огторгуйгаас илүүтэй хүн таны зүрх сэтгэлийн дотоод орон зай хавьгүй чухал билээ. Бурханы бүтээсэн орчлон, тэнгэрийн агуу оддын ордууд бидэнд нэг мэдээг өгүүлдэг. Бидэнд Бурханы агуу хүч чадлын талаар өгүүлж байна. Гэвч загалмайн мэдээ бол хамаагүй чухал. Учир нь хүмүүн биднийг Өөртэйгөө эвлэрүүлэх Бурханы хүсэл зоригийн талаар загалмай өгүүлж байна. Тийм ээ, яг л Давидын хашхиран магтсан шиг “ЭЗЭН, бидний Эзэн, Таны нэр бүх газар дэлхийд юутай суу алдартай вэ!”