ЕСҮС ХРИСТИЙН АМИЛАЛТЫН МЭДЭЭ

ЭРГЭЦҮҮЛЭЛ: “Есүс Христ амьд” гэдэг мэдээ бол амилалтын мэдээ юм. Бурхан бидний гэм нүглийг уучилсан гэдэг бол амилалтын мэдээ. Бурхан бидэнд мөнхийн амийг өгсөн гэдэг ч мөн амилалтын мэдээ мөн.
Есүс Христ энэ дэлхий дээрх үйлчлэлээ эхлүүлж байхдаа олон гайхамшигтай зүйлсийг тунхагласан байдаг. Есүс Өөрийгөө Бурханд хүргэх цорын ганц Зам хэмээн тунхаглаж байсан. Есүс Христ Өөрийгөө Бурхан Эцэгтэй нэг гэдгийг тунхаглаж байсан. Тэр бидний залбиралд хариулах болно гэж амлаж байсан. Тэр Өөрт нь итгэсэн хүмүүст орон байр бэлтгэхээр явах болно гэдгээ ч хэлж байсан. Тэгвэл Есүсийн хэлсэн энэ бүх гайхамшигтай үгс үнэн гэдгийг бид яаж мэдэх вэ? Бидний итгэж найдаж байгаа бүхэн хий хоосон зүйл биш гэдгийг бид яаж мэдэх вэ?
            Бид Есүс Христийн амилалтын мэдээнд итгэж, үүнд бүх анхаарлаа хандуулах үед бидний дотор буй аливаа эргэлзээ тээнэгэлзэл алга болдог гэдгийг Др.Стэнли бидэнд сануулж байна. Христитгэлээс Христийн амилалтыг хасчих юм бол бидний бүх итгэл найдвар баталгаагаа алдах болно. Тэр тохиолдолд Есүс Христийн үг үнэн гэдэг найдахаас өөр зам бидэнд үлдэхгүй болно гэсэн үг. Гэхдээ үхлийн хүлээс бидний Аврагч Эзэнийг барьж дийлээгүй юм. Тэр булшнаасаа алхан гарч Өөрийнхөө айлдсан бүхнийг үнэн болохыг баталсан. Есүс Христ одоо ч амьд учраас бидэнд амласан Түүний амлалт бүхэн үнэн гэдгийг энэ цагт Др.Стэнли бидэнд сануулах болно.