ЗАГАЛМАЙН ГАЙХАМШИГ - Хэсэг 2

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Есүс Христийн үүрсэн загалмай, Түүний загалмай дээрх үхэл бүх хүн төрөлхтний гэм нүглийг бүрэн цагаатгасан. Үүнтэй эн зэрэгцэх агуу зүйл гэж хүн төрөлхтний түүхэнд үгүй.
Бурханы үгээр бусдын амьдралыг өөрчилдөг ХАМТДАА нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар ийнхүү эхэлж байна. Олон хүмүүс Есүс Христийг агуу багш байсан эсвэл мундаг нийгмийн зүтгэлтэн байсан гэж итгэдэг. Тэдний хувьд Есүс Христийн үхэл бол итгэл үнэмшлийнхээ төлөө амиа өгсөн олон хүмүүсийн үхэлтэй адилханд тооцогддог. Тэгвэл Есүс Христийн загалмайн үхэл үүнээс хамаагүй илүү гүн гүнзгий утга учиртай болохыг өнөөдөр Др.Стэнли бидэнд тайлбарлан таниулах болно.