БИДНИЙГ ОЙЛГОДОГ АВРАГЧ - Хэсэг 2

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Та бидний амссан зовлон бэрхшээл бүхнийг Есүс Өөрийн биеэр амсаж үзсэн. Зовлон бэрхшээлийн дунд Бурханы дуулгавартай дагах ямар байдгийг Тэр маш сайн мэднэ.
Таны амьдралд хүнд хэцүү асуудал тулгарч, танд зөвлөгөө хэрэгтэй болох үед та ямар хүнд ханддаг вэ? Ийм тохиолдолд бид бидний зовлонг ойлгож чадах, ийм асуудалд орж үүнийг амжилттай давж чадсан тийм хүмүүст хандахыг хичээдэг. Тухайн зовлонг өөрийн биеэр амсаж үзсэн хүн л тэр хүний зовлонг маш сайн ойлгож чадна шүү дээ.
Тэгвэл Есүс Христ хүмүүс болон ирж дэлхий дээр амьдрахдаа бидний амьдралд тохиолддог бүхий л зовлон бэрхшээл, уйтгар гуниг, сорилт уруу татлага бүхнийг амсаж үзсэн. Тиймээс биднийг ямар ч нөхцөл байдалд байсан биднийг хамгийн сайн ойлгож, бидэнд хамгийн мэргэн зөвлөгөөг өгч чадах Нэгэн бол Есүс Христ юм.