БИДНИЙГ ОЙЛГОДОГ АВРАГЧ - Хэсэг 1

ЭРГЭЦҮҮЛЭЛ:  Бидний амьдралд тохиолддог зовлон шаналал, сорилт уруу татлага, хүнд хэцүү асуудлуудын дунд Есүс Христийн ойлгож чадахгүй асуудал гэж нэг ч байхгүй.
Та хэзээ нэгэн цагт өөрт тохиолдсон асуудлаа хэн нэгэнд ярьж байсан уу? Гэтэл цаад хүн чинь аман дээрээ “Би чамд ямар байгааг маш сайн ойлгож байна” гэж хэлж байгаа ч үнэн хэрэгтээ таны зовлонг ерөөсөө ойлгохгүй байгаа юм шиг санагдаж байсан уу? Танд учирсан зовлон бэрхшээл, хүнд хэцүү асуудлыг үнэхээр ойлгож чадах тэр нэгэн байгаа болов уу гэж та бодож байсан уу? Хэрвээ танд ийм зүйл тохиолдож байсан бол таныг ямар ч үед ойлгож, таны юу үзэж туулсныг хамгийн сайн мэдэх тэр Нэгэнийг би мэднэ. Тэр бол Есүс Христ юм.
“Есүс Христ миний амьдралд байгаа ганцаардал, зовлон шаналлыг яаж ойлгох юм бэ?” гэж та бодож байж болох юм. “Есүс Христ Бурхан юм чинь мөхөс бидний зовлонг яаж ойлгох юм бэ?” гэж бодож байж болох юм. Тиймээ, Есүс Христ бол Бурхан. Гэхдээ Тэр та бидний зовлон бэрхшээлийг ойлгож, бидний үзэж туулдаг хүнд хэцүү асуудлууд, сорилт уруу татлагыг биеэр амсаж үзэхийн тулд хүмүүн болон дэлхийд ирсэн гэдгийг бид мартаж болохгүй. Таны амьдралд юу ч тохиолдсон бай Есүс Христ түүнийг ойлгоно. Яагаад гэвэл Тэр Өөрөө түүнийг чинь амсаж үзсэн. Есүс Христ бол биднийг ямар ч үед ойлгодог гайхамшигтай Аврагч гэдгийг энэ цагт Др.Стэнли бидэнд өгүүлэх болно. Хамтдаа Др.Стэнлийг урьцгаая.