БҮҮ ХОЙШ ТАВЬ

ЭРГЭЦҮҮЛЭЛ:  Бурханы биднээс шаардаж буй зүйлийг үйлдэхийн оронд хойш тавих нь Бурханы эсрэг дуулгаваргүй байдал гаргаж байгаа хэлбэр юм.
Та “өнөөдөр хийж болох зүйлээ маргааш гэж бүү хойш тавь” гэсэн үгийг сонсож байсан байх. Олон хүмүүсийн хувьд энэ үг зүгээр л нэг улиг болсон үг мэт сонсогдож байж болох ч энэ үгийн цаана сүнслэг үнэн нуугдаж байдаг гэдгийг бид мартаж болохгүй юм. Өнөөдөр бидний дунд аливаа ажлыг хойш тавих хандлага улам бүр газар авсаар байна. Гэтэл энэ хандлага нь өөрөө зүсээ хувиргасан занга гэдгийг бид мартаж болохгүй. Бид үүний цаана ямар аюул нуугдаж байгааг ойлгохгүй бол бид Бурханаас бидэнд өгсөн маш олон боломжийг алдах болно.