БУРХАНЫ НИГҮҮЛСЛИЙН БАЯЛАГ - Хэсэг 2

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Бидэнд өгөгдсөн Бурханы нигүүлслийн баялгийг мөнгөөр худалдан авах боломжгүй. Үхэл ч үүнийг биднээс булааж чадахгүй.
Бурханы нигүүлсэл бол хүн төрөлхтөнд Бурханаас өгсөн үнэгүй бэлэг юм. Магадгүй та Бурханы нигүүлслийн баялгийн тухай сонсоод бага зэрэг гайхаж байж болох юм. Таны амьдрал энд яригдаж байгаа шиг биш байна шүү дээ гэж та бодож байж болох юм. Маш олон хүмүүс Бурханы ивээл ерөөлд итгэж чаддаггүй. Бурхан биднээс ямар ч хариу нэхэлгүйгээр мөнхийн амийг өгч, мөнхийн ивээл ерөөлийг өгсөн гэдэгт хүмүүс тэр бүр итгэж чаддаггүй. Бурхан хариуд нь ямар нэг зүйл заавал шаардах ёстой гэж тэд боддог.
            Тэгвэл өнөөдрийн ХАМТДАА нэвтрүүлгээр Др.Стэнли, Бурхан бидний бодож сэтгэдгээс тэс өөрөөр ажилладаг болохыг бидэнд тайлбарлаж өгөх болно. Бурхан бидэнд Өөрийн нигүүлслийн баялгийг ҮНЭГҮЙ өгсөн гэдэг нь биднээс Бурхан хариуд нь юуг ч нэхэхгүй, юуг ч шаардахгүй гэсэн үг юм.
            Хэрвээ та үүнд эргэлзэж байгаа бол энэ цагт Др.Стэнлийн яриаг анхааралтай сонсож Бурханы нигүүлслийн талаар илүү ихийг олж мэдээрэй.