ЗАГАЛМАЙ - НИГҮҮЛСЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛ

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Загалмай бол Бурхан Эцэг Өөрийн нигүүлслийн хамгийн дээд илрэл байсан. Учир нь тэр л загалмай дээр Бурханы цорын ганц Хүү, Есүс Христ хадагдсан юм.
Бурханаас бидэнд өгсөн авралын бэлгийг Есүс Христийн загалмай дээрх үхлээс салгаж ойлгох ямар ч боломжгүй юм. Есүс Христ загалмай дээр амиа өгсөн нь тохиолдол биш харин Бурханы төгс төлөвлөгөөний салшгүй амин чухал хэсэг байсан юм. Тэр нэгэн өдөр Иерусалимын дэргэдэх нэгэн толгод дээр Бурхан хүн төрөлхтөнд Өөрийн нигүүлслийн мутраа сунгаж бидэнд Бурхантай дахин эвлэрэх хоёр дахь боломжийг өгсөн юм. Тэгвэл Есүс Христийн загалмай дээр амиа өгсөн тэр өдөр чухам юу болсныг та мэдэх үү?
            Энэ бол Др.Чарльз Стэнлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг ХАМТДАА нэвтрүүлэг. Итгэгч бидний хувьд загалмайг хэрхэн харж байгаагаас бидний итгэлийн амьдрал шалтгаалж байдаг. Есүс Христийн загалмайн үхлийн талаар өнгөцхөн ойлголттой хүний хувьд итгэлийн суурь нь тийм ч хүчтэй бат бэх байж чаддаггүй. Тэдний хувьд амьдралын салхи шуурганд амархан шидэгдэж, үл итгэгч хүмүүсийн довтолгоонд амархан бууж өгдөг. Тиймээс хамтдаа энэ цагт Христийн загалмай нь чухам ямар утга учиртай болохыг хамтдаа сурцгаая. Өнөөдөр Др.Стэнли бидэнтэй “Загалмай- Бурханы нигүүлсэл” гэсэн сэдвээр ярилцах болно.