БУРХАНЫ НИГҮҮЛСЛИЙН САЙНМЭДЭЭ

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Бурханы авралын үндэс нь Бурханы нигүүлсэл юм.
            Хэн нэгэн хүн Есүс Христийн төлөө бүхнийг хийнэ гэж ярьж байхыг та сонсож байсан уу? Энэ бол шинэхэн итгэгчдийн амнаас түгээмэл гардаг үгс. Тэд Эзэний төлөө ажилласаар, хичээн зүтгэсээр, үйлчилсээр эцэст нь урагш алхах тэнхэлгүй болдог. Хэдийгээр тэдний энэ хандлага Христийг хайрлах жинхэнэ хайр, жинхэнэ зориулалтын илрэл мэт харагдаж байж болох ч үнэн хэрэгтээ энэ нь Христитгэлийн талаар болон Бурханы нигүүлслийн талаарх буруу ойлголтын илэрхийлэл юм.
            Бурхан итгэгч хүн нэг бүрийг Өөрийнхөө хаанчлалын ажилд дуудсан нь үнэн ч бид энэ бүхнийг хэзээ ч өөрсдийнхөө хүчээр хийх ёсгүй юм. Үүний нэгэн тод жишээ бол элч Паул юм. Паул сайнмэдээний үүргийг Бурханаас хүлээн авсан. Паул сайнмэдээг эсэргүүцэж байсан хүмүүст сайнмэдээг тарааж, сүм чуулган тарьж, шинэ итгэгчдийг урамшуулан зоригжуулж, Бурханы хаанчлалын төлөө маш их зүйлийг хийсэн. Тэгвэл энэ их ажлыг Паул хэрхэн амжуулж, хэрхэн зогсолтгүй урагшилсаар байсан юм болоо? Паул нэг зүйлийг ойлгосон учраас энэ бүхнийг хийж чадсан юм. Тэр бол “Бурханы нигүүлслийн сайнмэдээ” байсан юм. Паул үргэлж Бурханы нигүүлсэлд найдан амьдарч байсан. Харин энэ нигүүлсэл түүнд урагш алхах хүчийг өгч байсан юм. Тэгвэл өнөөдөр та ч бас энэ нигүүлслийн хүч чадлыг амьдралдаа мэдэрч байна уу? Бид хамтдаа өнөөдөр энэ сэдвээр ярилцах болно. Ингээд Др.Стэнлийг урьцгаая.