НИГҮҮЛСЭЛ БА БИДНИЙ ӨНГӨРСӨН АМЬДРАЛ ДАХЬ АЛДАА ЗӨРЧИЛ -Хэсэг 2

ЭРГЭЦҮҮЛЭЛ:  Хэрвээ та мэдсээр байж Бурханы өмнө дуулгаваргүй амьдралаар амьдрах сонголтыг хийсэн бол эрт орой хэзээ нэгэн цагт таны амьдралд энэхүү сургаалт зүйрлэл дээр гарч байгаатай адил “өлсгөлөн” заавал тохиолдох болно.
             Хүмүүс бидний хувьд Бурханаас ангид, Бурханы хүслээс гадуур үйлдэж байгаа бүхэн өөрөө гэм нүгэл юм. Бид Бурханы замаас төөрч холдох үедээ өөрсдөө ч мэдэлгүй доош чиглэсэн эцэс төгсгөлгүй замаар уруудаж эхэлдэг. Энэ байдал удаан үргэлжлэх юм бол бид нэг л мэдэхэд Бурхан Эцэгийнхээ найдвартай мутраас холдож, алс холын нутагт очсон байх болно. Тэр цагт бид Бурхан Эцэгийнхээ замаас холдсон хүн бүрийг бэрхшээл зовлон хүлээж байдаг болохыг ухаарах болно. Хэрвээ бид Бурхан Эцэг рүүгээ эргэхийн оронд энэ замаар явсаар байх юм бол нэг л мэдэхэд цөхрөл гутралд автагдах болно. Гэхдээ бид Бурхан Эцэгээсээ хэчнээн холдсон ч бай биднийг хайрлах Бурхан Эцэгийн минь хайр хэзээ ч хувирдаггүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Хэрвээ та ийнхүү Бурхан Эцэгийнхээ замаас төөрөн холдсон бол энэ цагт Др.Стэнли танд хэрхэн Бурхан Эцэгийнхээ гэр лүү буцах вэ гэдгийг хэлж өгөх болно. Ингээд хамтдаа Др.Стэнлийг урьцгаая.