НИГҮҮЛСЭЛ БА БИДНИЙ ӨНГӨРСӨН АМЬДРАЛ ДАХЬ АЛДАА ЗӨРЧИЛ -Хэсэг 1

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Бид өнгөрсөн амьдралдаа юуг ч хийсэн бай хэрвээ бид Бурханы өмнө гэмшин очих юм бол Бурхан биднийг нигүүлслээрээ угтан авдаг.
             Есүс Христэд итгэж Бурханы гэр бүлийн гишүүн болсон хүмүүс бидний хувьд Бурханд талархаад талархаад баршгүй юм. Бурхан биднийг нөхцөл болзолгүйгээр хүлээн авч, биднийг нөхцөл болзолгүйгээр хайрладаг. Бид Бурханы Аавын хайр энэрлийг тэр бүр мэдэрдэггүй. Гэхдээ мэдрэмж гэдэг хэзээ ч Бурхантай холбогдсон бидний мөнхийн харилцааг илэрхийлж чадахгүй. Бурхантай барилдсан бидний мөнхийн барилдлагааг юу ч өөрчилж чадахгүй.
            Нөгөөтээгүүр Бурхан бидэнд нигүүлслээ өгсөн гэдэг нь бид гэм нүгэл үйлдэх эрх чөлөөг олж авсан гэсэн үг бишээ. Харин энэ нигүүлсэл бидний өнгөрсөн амьдрал дахь бүх алдаа зөрчлийг цагаатгадаг гэдгийг Др.Стэнли өнөөдөр бидэнд тайлбарлаж өгөх болно. Ингээд хамтдаа Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.