НИГҮҮЛСЭЛ БА ГЭМ НҮГЭЛ - Хэсэг 2

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Та бидний хувьд Бурханы мэлмийд хүлээн зөвшөөрөгдөх цорын ганц зам бол Бурханы нигүүлсэл юм.  
             Шинэ гэрээн дээр Эзэн Есүс татвар хураагчид, уяман өвчтөнүүд, биеэ үнэлэгчид гээд дандаа нийгмээс гадуурхагдсан хүмүүстэй нөхөрлөж байсан. Яагаад гэвэл Есүс тэднийг хайрлаж, тэднийг нөхцөл болзолгүйгээр хүлээн авч байсан.
            Өнөөөдөр Др.Стэнли бидэнд Есүс Христ бол Бурхан Эцэгийн төгс дүр зураг гэдгийг тайлбарлаж өгөх болно. Есүс Христ энэ дэлхий дээр амьдарч байх үедээ бүх хүмүүсийг ялгалгүйгээр хүлээн авдаг байсан шиг өнөөдөр ч Бурхан биднийг тийнхүү нөхцөл болзолгүйгээр хүлээн авдаг.
            Итгэгч бид гэм нүгэл үйлдэхэд ч Бурхан биднийг хүлээж авдаг. Энэ бол Бурханы нигүүлсэл юм. Ингээд хамтдаа “Нигүүлсэл ба гэм нүгэл” гэсэн сэдвээр үргэлжлүүлэн сурцгаая.